Г.ДАМДИННЯМ: ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН БАГАА ОЛИМПЫН ДАРАА ДЭМЖИН АЖИЛАХГҮЙ

“Токио-2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эх орноо төлөөлөн шигшээ багийн гарааны үндсэн бүрэлдэхүүнээс Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан талаар бид нэг Г.Дамдинням гишүүн олимпын дараа тус спортын төрлийг дэмжих ажлаа зогсоох болсноо мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “Би Олимпын наадамд яваагүй болно. Доорхи зураг өнгөрсөн өвөл Монголд болсон тэмцээний зураг. Болороо, Ганзул 2-гоо гараанд ороогүйд бүх хүмүүсийн адил сэтгэл дундуур байгаа.
Олимпын дэвжээнд багийн спортоор Монголчууд гарах ёстой гэсэн итгэлээр найзуудын хамт Монголын анхны мэргэжлийн эмэгтэй сагсан бөмбөгийн багийг үүсгэн байгуулсан нь зорилгодоо хүрлээ. Сайхан байна.
Нэгэнт ийм онцгүй хэл ам гарч байгаа учраас энэ олимпын дараа тус спортын төрлийг дэмжих ажлаа зогсоох бодолтой байгаагаа нуух хэрэггүй байхаа…
Монголчууд ялалтад багаараа хүрдэг гэдэг итгэлийг авч ирэхэд хамт зүтгэж байгаа бүх хүмүүст баярлалаа. Залуучууддаа амжилт хүсье” хэмээсэн байна.
Эх сурвалж: 24tsag.mn