ХОЁР НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНААС ХАСАХ НЬ ЗӨВ ҮҮ?

Хоёр настнуудыг цэцэрлэгийн наснаас ХАСНА, ХАСАХГҮЙ…
Ийм мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрчээ. Одоогоор хуулийн төслийн хэмжээнд яригдаж байгаа тул өнөөдрийн байдлаар хоёр настнууд цэцэрлэгт явах эрхтэй. Харин хууль батлагдвал яах вэ?
УИХ-д Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн зургаадугаар сард өргөн барьсан. Уг хуулийн төсөлтэй хамт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.
Энэ төсөлд хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын наснаас хасах тухай заасан. Өөрөөр хэлбэл 2-5 насныхан цэцэрлэгт явдаг байсан бол хоёр настнуудыг хассанаар 3-5 насныханд цэцэрлэгийн орон зай гаргаж өгөх юм. Ингэснээр таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж, бага боловсролд бэлдэх боломжтой гэж үзэж байна.
Хоёр настай хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилдаа орж, орлого олж, амьдралаа залгуулах хүсэлтэй эцэг эхчүүдэд энэ мэдээ хүнд тусаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар энэ талаар ярихдаа /өнгөрсөн тавдугаар сард авсан ярилцлага/ “Эцэг эхчүүдийг ажил хийх боломжоор хангахын тулд хувийн цэцэрлэгүүдэд хоёр настнуудыг авах эрхийг нь нээлттэй орхино. Мөн хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ харуулах боломжийг олгохоор судалж байна” гэсэн юм.
СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар “Хоёр настнууд цэцэрлэгт яваад удахгүй өвддөг. Хүүхдүүд бие биеэсээ халдвар авч өвчилдөг. Улмаар ээжүүд ажил хийх байтугай түүнээс их хо.хирол амсаж, хүүхдээ өвтгөн, эм эмчилгээнд маш их зардал гаргадаг. Хамгийн эмзэглэмээр зүйл бол хүүхдүүдээ суурь өвчтэй болгож байна” гэлээ.
Хуулийн төсөлд иргэдээс ирсэн саналаас:
ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫГ ҮГҮЙСГЭСЭН БУЮУ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ Њ БО.ОМИЛЖ БАЙГАА НО.ЦТОЙ АСУУДАЛ
Хүүхдээ цэцэрлэгт өгснөөр эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Гэтэл хууль батлагдвал дахин нэг жил гэртээ суух, орлогогүй болох, зээлээ төлөх чадамжгүй болох зэрэг олон сөрөг талтай гэж үзэж байна. Цаашлаад ажил олгогч нар гурван жил хүүхдээ хараад суух, тэдний нийгмийн даатгалыг төлөх эмэгтэй хүнийг ажилд авах сонирхолгүй болох, хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжгүй гэж үзэж хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулах, улмаар төрөлт буурах, жил дараалан төрсөн ээжүүд олон жил гэртээ суух зэрэг олон сөрөг талтай ажээ.
gogo.mn