Мэдээ Мэдээлэл

Т.Бат-Оргил: Ээж хүн яах вэ дээ, жаахан юманд л баярлана. Тэнэг намайг хажууд нь байх төдий л түүнд аз жаргал юм.

Т.Бат-Оргил: Ээжийгээ баярлуулах сан гэж их л бодох юм. Сая нэг завшаан гарч хэд хоног хамт хөдөө явлаа. Ээж хүн яах вэ дээ, жаахан юманд л баярлана. Тэнэг намайг хажууд нь байх төдий л түүнд аз жаргал юм. Тэрнээс улсын баатар, дэлхийн баян болоод ч тийм их гавъяа болж чадахгүй биз… Сониноос ийм хөөрхөн шинэ найзтай болоод ирсэн!

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн зээ хүү, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдэг нэр тантай үргэлж хамт байдаг. Урлаг бол танай гэр бүлийн салшгүй нэгэн хэсэг, ертөнц байх. Урлагийн орчинд өссөнөөр танд бий болсон сайн сайхан зүйлс ер нь юу вэ?

 

-Ээж, эмээ, ах, эгч нар маань бүгд л урлагийн хүмүүс. Энэ орчинд өссөн нь надад маш их эергээр нөлөөлсөн. Энэ гэр бүлд төрж өсөж, хүмүүжсэнийгээ их том аз завшаан гэж хардаг. Хүмүүс намайг ээжээсээ өвлөж, урлагтай нөхөрлөсөн гэж хардаг. Гэтэл хачирхалтай нь хөгжимд дуртай, кантри стилийг ааваасаа өвлөж авсан. Хөгжим сонсдоггүй, хөгжим ойлгодоггүй хүмүүсийг би их өрөвддөг. Эрх.тэн дутуу гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ тэр хүмүүс ямар үнэтэй зүйлээр дутаж байгаагаа анзаардаггүй. Хөгжим бол хүний сэтгэх чадварыг хөгжүүлдэг, абстракт сэтгэлгээ бий болгодог. Урлаг гэдэг үгийн үндэс ур шүү дээ. Тиймээс хөгжим хүнд сэтгэлгээний урын суурийг тавьдаг.

 

-Урлаг ойлгодог, мэддэг, мэдэрдэг хүмүүсийн гоё сайхны тухай ойлголт нь их сайхан санагддаг. Гоё сайхныг та өөрийнхөөрөө илэрхийлэхгүй юү?

-Хүн болгоны гоо сайхны мэдрэмж өөр, өөр. Товчхон тодорхойлбол зохицол л юм. Энэ хээ, тэр хээтэй хэрхэн зохицож байна гэдэг мэдрэмж л юм шүүдээ. Мэдрэмж хөгждөг. Тиймээс түүнийг хөгжүүлэх л хэрэг байгаа юм. Огт мэдрэмжгүй хүн ховор шүү дээ.

 

-Та ээжтэйгээ их адилхан ярих юм. Ээжээс тань танд өвлөж ирсэн зүйл юу байна вэ?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ зөрүүд, зөөлөн зан чанар юм болов уу. Би их сонин, эсрэг тэсрэг зан чанартай. Зөрүүд зан ер нь манай ээжийн талд байдаг зан чанар байх.

 

-Ээж, эмээ тань Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгээр бахархалтайгаар нэрлэгддэг. Тэгвэл хүүгийнх нь хувьд ээжийн тань юу нь хамгийн сайхан бэ?

-Хүн болгоны ээж үр хүүхдэдээ хамгийн сайхан нь. Би бол ээжийгээ гоё эмэгтэй гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Миний ээж ямар ч хүн байсан надад бол хамгийн сайхан эмэгтэй л байна. Нэг бодлын ийм сайхан ээжтэй болж төрсөн нь зол юм болов уу. Үндэсний хэмжээнд танигдсан сайхан бүсгүйн хүүхэд нь болж төрсөн нь том аз завшаан. Бусад бүх хүний адил миний ээж хамгийн сайхан, хамгийн хөөрхөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!