Мон полиметын Гарамжавын зээ хүү 10 дугаар Богдоор тодорсон уу?

Энэ сарын 11-нд буюу 17 дугаар жарны төмөр үхэр жилийн намрын тэргүүн сарын шинийн гуравны Дашнямтай өдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд 10 дугаар Богдын хойд дүрийг тодруулж,
сэнтийд нь залахаар зэхэж байна. Энэ хэрэгт Гандантэгнчинлэн хийдийг хамба лам Д.Чойжамц гуай оройлон оролцож байгаа гэх. Тиймээс хөдөө орон нутгийн сүм хийдийн том мяндагтан ирэхээр цуглаж байгаа аж.
10 дугаар Богдын дүрд 2015 оны 5 дугаар сарын 04-нд АНУ-д мэндэлсэн, Монгол Америкийн давхар иргэншилтэй хүү тодорчээ. Энэ хүүгийн аав нь Ч.Алтаннар, ээж нь Н.Мөнхнасан гэдэг.
Н.Мөнхнасан нь УИХ-ын гишүүн асан “Мон полимет” компаний захирал Ц.Гарамжавын охин гэдгийг хүмүүс андахгүй. Чойжамц хамба тэргүүтэй лам нарын тодруулсан энэ хүү Агуйдай, Ачилдай нэрт ихрийн өрөөсөн, дээрээ хоёр эгчтэй гэнэ.