АНХААР:ТҮЙМРИЙН УТАА АМЬСГАЛАХ ТОГТОЛЦООНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ УЧИР N95 МАСКЫГ ЗҮҮГЭЭРЭЙ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ОХУ-ын Сибирийн ойд гарсан түймрийн утаа Монгол орны тодорхой газар нутгууд, түүний дотор Улаанбаатар хотыг бүрхэж, хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Иймд утааны нөлөөгөөр гадаад орчны агаарын чанар муудаж байна. Түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцоо болон амьсгалахад сөргөөр нөлөөлдөг тул эрүүл мэнддээ анхаарж дараах зөвлөмжийг дагана уу.
Иргэд.,
,-Шаардлагагүй бол гадагш гарахгүй байх
– Хаалга, цонхоо онгойлгохгүй байх
– Гэртээ тамхи татахгүй, мод, нүүрс түлэхгүй байх
– Хүүхэд, жирэмсэн болон ахмад настнуудад анхаарал тавих
– Гадаад орчинд алхах, дугуй унах гүйх, биеийн хүчний ачаалалтай ажлыг хязгаарлах
– Гадагш гарахдаа N95 амны хаалт болон зориулалтын шүүлтүүр бүхий маск зүүх,
– Агаарын чанарын мэдээллийг www.agaar.mn/index хаягаар шалгана уу.