АНХААР!!! ТОМЧУУД БИД БҮГД БУРУУТАЙ, АНХААРУУЛГА БОЛГООД ЗААВАЛ УНШААРАЙ!!!

Хоёрхон хоногийн өмнө Монгол улсад нэгэн аймшигт хэ.рэг гарсан нь бага насны хүүхдүүд нэгнээ хө.нөөсөн гэх хэ.рэг юм. Хамгийн харамсалтай нь цэцэг цэврүүхэн тоглож явах ёстой насан дээрээ яваа 11-н настай хүүхэд хэ.рэгтнээр шалгагдаж 13-н настай хүүхэд газар дээрээ на.с ба.рж, 7 настай хүүхэд маш хүндээр гэм.тжээ. АЛБАН БУС ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭГЭЭР 13 НАСТАЙ ОХИНЫГ 61 УДАА ХУ.ТГАЛЖ ….
Энэ явдал нь бодит хэ.рэг боловч мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул түр азнаад … 61 гэдэг тоон дээр түр анхаарцгаая. 11 настай хүүхэд энэ амьдралд ямар зо.влонг туулж, шоконд орж, гутрал депрессэнд орсон болвол хэн нэгнийг 61 удаа хутгалах вэ ?
Ху.тгалах тэр байтугай ху.тга бариад явж байна гэдэг ч өөрөө ноцтой асуудал шүү дээ. Үүний цаана юу нуугдаж байна вэ ? Ирээдүйн ямар харанга дэлдэж байна вэ ? Бид цар тахал, улс төржилт, нийгмийн шуурган дунд хүүхдүүдээ дэндүү хөсөр хаячихсан юм биш үү ? Энэ жишээ бол бүх хүнд хамаатай нийгэмд ирж яваа маш том үзэгдлийн дохио юм.
ХЭН БУРУУТАЙ ВЭ ?
Олон улсын жишгээр, хүний эрх ёс зүйн бүх түвшинд тухайн асуудалд хүүхдийг шууд буруутгах боломжгүй. Учир нь хүүхдийг бие даасан хүн болж өөрөө хариуцлага хүлээн, шийдвэр гаргах нас хүртэл нь эцэг эх болоод төр засаг 100 хувь хариуцаж, тэдний өмнөөс хариуцлага хүлээх ёстой байдаг.
Хүүхэд эхлээд гэр бүлийн орчинд бүх үзэл бодол хүмүүжлээ олж төлөвшин дараа нь сургууль нийгмийн орчинд бойждог. Гэр бүл болоод нийгэм тэдэнд ямар үлгэр дууриал үзүүлнэ яг л тэр жишгээр хүн болно.
Тэгвэл шууд утгаараа энэхүү гэ.мт хэ.рэгт төр засаг болоод эцэг эх буруутай бас хамаатай юм. Хамгийн аймшигтай нь энэ хүүхдүүд зөвхөн мөсөн уулын орой байвал яахав ? Цар тахлын энэ үед өсвөр насны хүүхдийн а.миа хо.рлолтын үзүүлэлт хамгийн өндөр байна.
Зөвхөн боловсролын хувьд 2-3 жилийн зааг гарчихлаа. Хамгийн эмзэг, анхаарах ёстой нас бол өсвөр нас юм. Цэнхэр халим, газ үнэрлэх, ма.нсууруулах бодис, а л лагын хүүхэлдэйтэй youtube бичлэгүүд … Байз таны хүүхдийг ер нь хэн хүмүүжүүлж байна вэ ? Бариулаад орхичихдог утсан дотор нь юу явж байдгийг анхаарч үзсэн үү ?