Зөвлөгөө

ОХУ: Гүүгл 3 сая рублиэр торгуулжээ

Москва – Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ Гүүгл компанийг хувийн мэдээллийн тухай хууль зүйн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 3 сая рубль буюу 120 сая орчим төгрөгөөр торгожээ.

Гүүгл компанийн хувьд тус торгууль нь ОХУ-аас хувийн мэдээллийн тухай хуулийн хүрээнд оногдуулсан хамгийн анхны тохиолдол юм. Түүнчлэн тэдний зүгээс торгуулийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, өөр ямар нэг мэдэгдэл хийхгүй хэмээжээ.

Торгуулийг ОХУ, технологийн томоохон компаниудын хооронд өрнөж буй шөргөөцөлдөөнтэй холбоотой гэж үзэх хүмүүс бишгүй байгаа учир нь Москва хотын шүүхээс хориотой контентийг устгахдаа алдаа дутагдал гаргасан томоохон сошиал платформуудыг тодорхой давтамжтай торгож, гадаадын технологийн томоохон фирмүүдийг ОХУ-д өөрийн салбар оффисыг нээхийг шаардаж байгаа юм. Торгууль бол ердөө л тус шаардлагыг нь хүлээн авахгүй байгаа компаниудад өгч байгаа шахалт гэлтэй.

Түүнчлэн өнгөрсөн сард л гэхэд тус улсын харилцаа холбооны зохицуулагч Роскомнадзор мэдэгдэхдээ Гүүгл компанийн харьяа Алфабет компанид хэрэглэгчдийн мэдээллийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хадгалахгүй байгаа гэсэн шалтгаанаар 6 сая рублийн торгууль ногдуулах боломжтойг хэлж байжээ.

Мөн саяхан гэхэд л ОХУ Гүүглийг хориотой контент устгаагүй гэсэн шалтгаанаар торгож байсан бол Гүүгл хариуд нь Кремлийн гишүүдийн эзэмшдэг YouTube хаягуудаас заримыг нь хаасан байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!