Зөвлөгөө

Ямар нэгэн үpчлээгүй, төгc аpьстай байхыг хүсвэл цэвэр байгалийн гаралтай энэ бүтээгдэxүүнээр арьсаа арчлаарай

Бидний эмээ нар үзэсгэлэнтэй харагдахын тулд гоо сайхны газраар ордоггүй байлаа, тэд байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн арьс арчилгаандаа ашигладаг байв. Тэд юуг, хэрхэн хэрэглэж байв?

Энэхүү нийтлэлээр арьс арчилгааны нэгэн эртний аргыг танилцуулах гэж байна. Ямар нэгэн үрчлээгүй, төгс арьстай байх байгалийн гаралтай арчилгаа.

Шүүсэн маск
Цангис, үхрийн нүд эсвэл дурын жимсгэнэ ашиглаж болно. Шинэхэн жимсгэний шүүсийг шахаад бага зэргийн марльд шингээж нүүрэндээ тавина. Нүүрэн дээрээ 15 минут орчим тавьсаны дараа угааж цэвэрлэнэ.

Сод

Зуурмаг бэлтгэхийн тулд сод дээрээ хэдэн дусал ус нэмнэ. Зуурсан содоо арьсны асуудалтай хэсэгтээ түрхэнэ. Иллэг хийгээд цэвэр усаар угаана.

Нимбэгийн шүүс
Хэрвээ цитрусын харшилгүй бол нимбэгийн шүүс болон цөцгийн маск бэлдэж болно. Эдгээр орцыг 1:1-ийн харьцаагаар хольж нүүрэндээ түрхэж 15 минут байлгана. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ.

Сармис

Сармис нь эфирийн тосоор баялаг тул арьсыг цайруулах, толбыг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Сармисыг хувааж нүүрээ өдөрт хэд хэдэн удаа арчаарай.

Цинк болон селен
Арьсан дээр толбо үүсэх шалтгаан нь энэ хоёр бодисын дутагдал байж болно. Эдгээр бодис нь овьёос, хатаасан жимс, сүү, эрдэнэ шиш, сэвэг зарам, загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн, жигнэмэг, гүнждийн үрэнд агуулагддаг.

Дээр дурьдсан хоол хүнсийг түлхүү хэрэглэсэн тохиолдолд толбо бүдгэрч арьсны чанар бүхэлдээ сайжирна. Хэрвээ таны ойр дотны хүн арьсны ямар нэгэн асуудалтай бол бидний нийтлэлийг танилцуулаарай.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!