Зөвлөгөө

Хомхойг зөв аргаар эмчилснээр маш богино хугацаанд арилгаж болдог. Үүний тулд та доорх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй

Хомхой буюу герпес – амны хөндийн түгээмэл өвчний нэг. Уг өвчнийг herpes labialis хэмээх вирус өдөөнө. Уг өвчнийг аюултай гэж үзэхгүй бөгөөд хүний бие махбодид төдийлөн хор хохирол учруулаад байхгүй, зөвхөн таагүй мэдрэмж төрүүлэх төдий л өнгөрнө.

Энэхүү нийтлэлээр та бүхэндээ хомхой гарах шалтгаан, төрөл болон зөв эмчлэх аргуудыг танилцуулах болно.

Аман дээр хомхой гарах шалтгаан болон өвчлөл
1 төрлийн хомхой нь герпесвирусаар өдөөгдөнө. Уг вирус нь хүний биед идэвхгүй хэлбэрээр орших бөгөөд хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй, үүнд жирэмсэн хүн ч мөн хамааралтай.

Хүний бие махбодид амны хөндийгөөр дамжин орж зөөлөн эсийг нэвтэлж цусанд халдварлана. Цаашлаад дотоод эрхтэнд нөлөөлөх талтай.

Герпесвирусын гайхалтай чадал нь мэдрэлийн эсэд нөлөөлж чаддагт оршино. Өөрөөр хэлбэл, вирус өөрийгөө гадны хүчин зүйлээс хамгаалах чадалтай – бие махбодийн дархлааны системийн эсрэг тэмцэх ажээ.

Дархлаа сулрангуут герпесвирус идэвхижнэ. Дараах шалтгаантай байж болно:

Сэтгэл санаа болон бие махбодийн стресс
Хурц халдварт өвчин
Өндөр халуун
Авитаминоз
Архаг нойргүйдэл
Идэвхжсэн вирусын эсрэг антителийг ялгаруулж цусан дахь вирусын эсийг дарангуйлна. 1-р төрлийн герпесвирусыг дархлааны систем долоо хоногийн турш дарах гэж оролдох ажээ.

1-р төрлийн герпесвирус нь агаар, дуслын замаар халдана. Халдварлах шалтгаанаас дурьдвал:

Үнсэлцэх, халдвартай хэсэгт хүрэх
Ариун цэвэр сахихгүй байх (олон хүн дунд нэг хоолны хэрэгсэлтэй байх, шүдний сойз, алчуур зэрэг нь нэг байх)
Дахин сануулахад: герпесвирус нь нэгэнт хүний биед халдварласан бол үхэн үхтлээ энэ вирусыг тээгч болно.

Өөрөөр хэлбэл, хэрвээ та багадаа герпесээр өвдсөн бол хэдэн арван жилийн дараа дахин өвдөх магадлалтай.

Өвчлөлийн шинж тэмдэг

 

Биеийн ерөнхий байдал суларч байгаагаар шинж тэмдэг эхэлнэ, хоолны дуршил муудах, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэсэг хугацааны дараа дараах шинж тэмдгүүд нэмэгдэнэ:

Яр гарах хэсэгт халуун оргих, загатнах
Үрэвсэх, эрүү хэсгээр өвчин мэдрэгдэх
Буйл, хэл, хацрын өнгө өөрчлөгдөж хавагнах
Ам өвчтэй болох
Буйлнаас цус гарах
Улаан өнгийн тууралт гарч хэсэг хугацааны дараа том цагаан усан яр болно.

Усан яр хагарч шаргал өнгөтэй болно. Хэдэн цагийн дараа хатаж тав үүснэ. Энэ үед ярнаас цус шүүрч, уруулын яртай хэсэг хагарч болно.

Яр эдгэрсний дараа ч бага зэрэг цус шүүрэх нь бий.

Яр гарсан газраас шалтгаалан харилцан адилгүй шинж тэмдэг илрэх ажээ.

Буйл. Буйлан дээр герпес гарахад юуны түрүүнд өндөр халуурна, магадгүй долоо хоног ч үргэлжилж болно. Дараа нь буйлан дээр жижигхэн усан яр гарна. Өвчин мэдрэгдэх бөгөөд буйлны өнгө өөрчлөгдөнө, бага зэргийн цус шүүрч болно. Тагнай болон хэлэн дээр шар өнгөр тогтох талтай. Зарим нэг тохиолдолд буйл гашуун амттай өнгөрөөр бүрхэгдэнэ. Буйлан дээр герпес гарахад шүлс ихээр ялгардаг байна.

Уруулын дотор хэсэг. Энэ хэсэгт герпес гарахад загатнах, улайх болон хавагнах шинж тэмдэг илэрнэ. Хэд хоногийн дараанаас эхлэн жижигхэн ярнууд үүснэ. 2 хоногийн дараанаас хагарч тав тогтоно.

Тагнай. Ерөнхийдөө 5 төрөлд хуваагдана:

Диссеминированный – хэд хэдэн голомтоор өдөөгдөнө
Геморрагический – хоолой орчмоор цусан тууралт үүснэ. Хордлого, толгой болон булчингийн өвчин дагалдана. Хамгийн хүнд хэлбэрийн герпест тооцогддог.
Нүүдлийн – шинэ шинэ өөр газар нүүдэллэж гарна.
Гүн шархтай – яр нь гүн гарч эдгэрэх хугацаа урт. Гүн сорви үлдээдэг.
Хавагнах – үрэвсэлгүйгээр шууд хавагнана.
Хоолой. Хоолойн мах орчмоор үрэвсэж жижиг ярнууд үүснэ. Цагаан өнгийн зууван хэлбэртэй яр гарах бөгөөд зохих эмчилгээ хийх шаардлагатай.

Амны хөндийн герпес өвчний хүнд, хөнгөн хэлбэр
Амны хөндийн герпес нь гурван хэлбэрт хуваагдана:

Хөнгөн хэлбэр. Энэ тохиолдолд шинж тэмдэг бараг илрэхгүй. Биеийн халуун бага зэрэг нэмэгдэж жижиг яр үүснэ. Үрэвссэн арьс бага зэрэг хавагнаж болно. Хөнгөн хэлбэрийн герпес туссан хүнд таагүй мэдрэмж төрж, хоолны дуршил буурна.
Дунд хэлбэр. Шинж тэмдэг тодоор илэрнэ. Зохих эмчилгээ хийлгэх шаардлагатай: зөв эмчилсэн тохиолдолд яр ул мөргүй эдгэрнэ.
Хүнд хэлбэр. Энэ хэлбэр нь амны хөндийд их хэмжээгээр гарна. Шинж тэмдэг өвчний эхний үе шатанд хүчтэй илэрнэ. Эмчид заавал үзүүлж эмчилгээг яаралтай эхлүүлнэ.
Герпесийг ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүд тусна. Хүүхэд чухам хаана нь яаж өвдөж байгааг сайн хэлж чадахгүй учраас ярыг томруулж хүнд хэлбэрт хүргэх магадлал өндөр байх ажээ. Тиймээс хүүхдэд герпесийн анхны шинж тэмдэг илрэх тэр үед амны хөндийг сайтар шалгахыг зөвлөж байна.

Амны хөндийн герпесийг эмчлэх аргууд

 

Орчин үеийн шинжлэх ухаан герпесвирусыг бүрэн устгах аргыг олж чадаагүй л байна. Өнөөдрийн эмчилгээний аргууд нь зөвхөн өвчнийг анагаахад л чиглэжээ. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдэг илэрсний дараа л арга хэмжээ авах төдий шатанд яваа юм.

Герпес хөнгөн хэлбэрээр эдгэж, өвчнийг хүндрүүлэхгүйн тулд өвчтөн дараах арга хэмжээг авна:

Хэвтрийн дэглэм барих
Амны хөндий болон хоол боловсруулах эрхтнийг цочроох зарим нэг хоол хүнснээс татгалзана. Өвчтөн исгэлэн, давстай, хурц хоол идэхээс татгалзана.
Шингэн их хэмжээгээр ууна, шингэвтэр цай, ургамлын ханд ууж болно.
Өвчин намдаах эм, вирусын эсрэг зэрэг эмийг зөвхөн эмчийн заавраар ууна
Амин дэм хэрэглэнэ.
Амны хөндийн герпес нь төдийлөн аюултай биш ч гэлээ таагүй өвчин болно. Хүндрэлээс зайлсхийхийн тулд эмчийн зөвлөмжийг дагаж эмчилгээг цаг тухайд нь хийлгэнэ.

Ариун цэвэр сахиж эрүүл мэндээ анхаарцгаая

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!