Лайфстайл

Б.Болдсайхан: Таван настайдаа л мэргэжлээ сонгочихсон байсан

ААВ, ХҮҮ “ЗҮРХНИЙХЭН”

“Таван настайдаа би аавыгаа дагаад нэгдсэн гурвын хаалгаар хөтлөлцөөд орж байсан. Тэгж ороход өмнөөс угтсан орчин, үнэртсэн үнэрт нь хүн ар.хинд, та.мхинд орно гэдэг шиг л орчихсон. Хамгийн ариун нандин газар, хамгийн сайхан орчин, үнэр тэр л байх гэж бодогддог юм”
-Б.Болдсайхан

Удам залгасан уяач, бөх олон байдгаас зүрхний мэс засалч олон биш байх. Магад, тэднээс өөр байхгүй байх, манайд. Зүрхний мэс засалч, Анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайханы аав Ц.Бундан Монголд зүрхний мэс заслыг бий болгосон, Төрийн соёрхолт эмч байсан. Монголын анагаах ухааны салбарт, дамаа нарийн мэс заслын талбарт Ц.Бундангийн оруулсан хувь нэмэр асар их.

 

Тэрээр яг л одоогийн Б.Болдсайхан шиг, тухайн үедээ хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн 40 мянга хүүхдийг үзэж оношилж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмчилгээ хийж байсан. Түүний гавьяа, зүтгэлийг үнэлж, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн даргын 2004 оны 339 тоот тушаалаар тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийг Монгол Улсын төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бундангийн нэрэмжит болгон үйл хэ.рэг, нэрийг нь мөнхжүүлсэн билээ.

 

Б.Болдсайхан аавтайгаа ижил зүрхний мэс засалч болсноо удам, ген, өгөгдөлтэй нэг их холбож үздэггүй, харин мэс заслын цагаан халаадтай эмчийн гэр бүлд төрсөн хувь тохиол, өсөж хүмүүжсэн орчин, аавынхаа гараас атгаад эмнэлгийн коридороор алхаж асан хүүхэд ахуйн төсөөлөл нь хожим түүнийг эмч болгосон гэж тайлбарладаг.

 

Тэр 5 юм уу, 6 настай байхдаа хажуу айлынхаа хүүхэдтэй тоглож байгаад аавыг нь орон дээр хэвтүүлж, “Та савны рактай байна, би хагалгаа хийнэ” гэсэн нь айлын эзэгтэйг уурлуулж, муу ёртой гэж зэмлүүлсэн гэдэг. Тэр үеэс л түүний бодол, ухамсарт эмч болох хүсэл бий болчихсон байж л дээ.

 

Зүрхний мэс засалч гэдэг мэргэжлийг хүсээд л эзэмшчихгүй. Цээжний хөндийг нээх мөчид тухайн хүний а м ь на.с, хувь заяа бүхэлдээ мэс засалчийн мэдэлд орно. Хүний биед мэс хүргэх хууль ёсны эрх мэс засалчид бий бол хүний зүрхэнд мэс хүргэх онцгой эрх зөвхөн зүрхний мэс засалчид бий.

ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!