Зөвлөгөө

Эрүүл мэндэд асуудал тулгарсан үед нүдээр дамжин илэрдэг 12 анхааруулах дохио

Хүний нүд үе үе бүрэлзэх, юм торох, улайх, загатнах гээд олон янзын таагүй байдал үүсэж байдаг ч ихэнх нь сайн унтаж амарсны дараа буцаад зүгээр болдог. Гэхдээ хүмүүс зарим ноцтой зүйлийг тоолгүй орхисноос болж бүр хүндрүүлэх ч тохиолдол гарах нь бий. Тийм учраас нүд чинь яавал хэвийн, яавал хэвийн бус байна гэсэн үг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй шүү. Таны нүд эрүүл мэндийн талаар олон зүйлийг хэлж өгч чадна. Ингээд дараах мэдээллийг хүргэж байна.

Нүдний эвэрлэг бүрхүүлийн цагаан толбо
Энэ бол контакт линз зүүдэг хүмүүсийн дунд нэлээд түгээмэл тохиолддог үзэгдэл бөгөөд эвэрлэгийн халдварын шинж тэмдэг байх нь ч бий. Контакт линз зүүсэнээс үүдэлтэй нүдний жижиг гэмтэл ч ийм халдвар, улмаар шарх үүсгэдэг. Хадгалах хугацаа нь дууссан линз эсвэл өдөр тутмын контакт линзээ удаан зүүдэг хүмүүст ялангуяа элбэг тохиолддог.

 

  • Нүдний цагаан хүрээ

Ихэнхдээ энэ нь хөгшрөлтийн шинж тэмдэг юм. Гэхдээ хэрэв та харьцангуй залуу хүн бол энэхүү цагаан хүрээ нь холестерол, триглицеридын өндөр түвшинг илтгэдэг бөгөөд ихэвчлэн зүрхний шигдээс, цус харвах эрсдэлтэй байгааг харуулдаг.

 

  • Нүд улайх

Нүд улайх шалтгаан нь нойр хангалтгүй, удаан ажиллах, салхи, наранд удаан байх зэргээс шалтгаалж болно. Хэрэв нүд нь тодорхой шалтгаангүйгээр улайвал нүдний даралт ихсэх (глаукома), гавлын дотоод даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчнийг илтгэж болно.

 

  • Нүд хуурайших

Нүд хуурайшсанаас болж аргаж, загатнадаг бөгөөд үүнээс болж нүдээ нухалж үрснээс нүдний эргэн тойрны нарийн арьсыг гэмтээдэг.

 

Нүд загатнах хамгийн түгээмэл шалтгаан бол улирлын чанартай харшил юм. Хэрэв нүд арган хуурайшиж гэрэлд мэдрэмтгий болж байвал дархлааны тогтолцооны ховор тохиолддог эмгэг болох Sjogren -ийн хам шинжийг илтгэнэ.

 

  • Нүдний өмнүүр өнгөгүй толбо харагдах

Ийм хөвөгч толбо нь ялангуяа цэлмэг тэнгэр, нүд гялбам цас эсвэл гэрэлтүүлэг сайтай цагаан хананы цаана тод харагддаг. Ийм толбо үе үе хүн бүрт харагддаг ч тоо огцом нэмэгдэх нь нүдний торлог бүрхэвч ховхорсон, гэмтсэн шинж тэмдэг байж болох юм.

 

  • Нүд хавагнаж улайх

Энэ нь ядаргаа, нойргүйдлийн үр дагавар юм. Энэ нь нүдний цагааныг цайруулах дусаалгыг хэрэглэснээс болж үүсэх нь бий. Ер нь иймэрхүү дусаалгыг удаан хугацаагаар хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

  • Болор дээрх шаргал толбо

Зарим хүмүүст пингвекула гэж нэрлэгддэг шаргал эсвэл нүдний цагаан толбо үүссэн байдаг. Энэ нь нүдний салст бүрхүүлийн хөгшрөлтийн шинж тэмдэг бөгөөд ихэвчлэн өндөр настай хүмүүст илэрдэг. Нэмж дурдахад энэхүү өөрчлөлт нь нарны хэт ягаан туяагаар өдөөгддөг тул ихэнхдээ наранд удаан байдаг хүмүүст гарч ирдэг, мөн салхи, тоос шороо, утаанд цочрох үед үүсдэг. Энэ нь хараанд нөлөөлдөггүй.

 

  • Нулимс гоожих

Нүд хуурайшсанаас болж нулимс гоождог байна. Яагаад гэвэл хуурайших тусам чийглэх гэж нулимс ялгардаг. Энэ нь компьютер эсвэл телевизийн өмнө маш их цаг зарцуулдаг хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог.

 

  • Жижиг хар цэгүүд болон долгионтой зураас

Эдгээр шинж тэмдгүүд нь тархины цусны эргэлт муу байгааг илтгэж болно. Хамгийн түгээмэл шалтгаан бол биеийн ерөнхий хөгшрөлт юм. Гэсэн хэдий ч бодисын солилцооны эмгэгтэй хүмүүс, чихрийн шижин, судасны эмгэг, хоолны дэглэм барьдаг хүмүүст илрэх нь бий.

 

  • Фокусгүй харах

Хэрэв ийм байдал анзаарагдаж байгаа бол нүдний мигрень өвчний шинж тэмдэг юм. Энэ нь тархины цусны эргэлтийн эмгэгийн улмаас толгой өвдөх шинж тэмдэг дагалддаг. Нүдний мигрень нь хоргүй. Үүний илрэлийн талаар яг тодорхой тайлбар байхгүй, эмчилгээний аргууд ч байхгүй байна.

 

  • Хараа муудах

Хараа муудах нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг байж болно. Хэрэв хараа муудахаас гадна гэрлийн эргэн тойронд хурц гэрэл, өнгө харагдаж байгаа бол энэ нь катарак байж болох юм.

 

  • Нүдний цагаан шарлах

Энэ нь ихэнхдээ элэг, цөсний сувгийн үйл ажиллагаа буурсантай холбоотой байдаг. Шар өнгө нь гепатитын гол шинж тэмдэг байж магадгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!