Х.Баттулга СХДүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөж УИХ-д орохоор бэлтгэлээ базаажээ. ТА ДЭМЖИХ ҮҮ?

Ирэх аравдугаар сард нийслэлийн СХД-т УИХ-н нөхөн сонгууль болохоор тов гарсан. Тэгвэл энэ тойрогт Ардчилсан намаас хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд экс ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа сураг гарлаа.
Эх сурвалжын мэдээлж байгаагаар Х.Баттулга өөрийн мэдлийн Мах импекс, Талх чихэр, Милл хаус зэрэг компаниудынхаа ажилчдад санал өг хэмээн лүндэн буулгахад л баараггүй ялна хэмээн тооцоолсон аж.
Тодруулбал суудлаасаа буусан экс ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тул СХД-т байрлах эзэмшлийн компаниуддаа ийнхүү найдаж байгаа бололтой. Түүний хувьд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хэд хэдэн асуудлаар АТГ-д шалгагдаж байсан.
Төмөр замын хэрэг буюу улсад 470 сая ам.долларын хохирол учруулсан гэх хэрэг. Түүний тавьсан их өрөөс нь 9 жилийн хугацаанд 280 сая ам.долларыг Монгол улс төлж байна. Энэ асуудлаар цагдаагийн газраас ажлын хэсэг гарч дахин шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Х.Баттулгын ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх дуусгавар болсонтой холбоотойгоор дээрх хэргүүдийг нь сэргээн шалгаж эхлэх сураг дуулдсан.
Түүний хоргодох ганц арга бол УИХ-н гишүүн болж дахин хамгаалалтад орох болоод байх шиг. Хэрэв УИХ-д орж чадахгүй бол түүнийг өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяртай адил хувь тавилан хүлээж байгааг олон улстөрчид яриад эхэлжээ.
Эх сурвалж: khongor.mn