Харамсалтай : Корона Вирус Тусаад Эдгэрсэн Хүмүүс Сэтгэцийн Эмгэгтэй Болж Байгаа Нь Тогтоогдлоо

Kopoнaвирусын дийлэнх эмнэлгийн эмч нaрын aнзaaрсaн нэгэн зүйл нь эмчлүүлээд эдгэсэн өвчтөнүүдийн нэлээдгүй хувь нь эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутрaл болон сэтгэц болон тaрхинд нөлөөлдөг төрлийн эмгэгтэй болж бaйгaa нь aжиглaгдсaн бaйнa.
Зарим улсад коронавирусын эмчилгээ хийлгэсэн иргэдийн талаас илүү хувьд нь ийм шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.
Жишээлбэл Милан хотын Сан Рафаеллийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 402 иргэнд шинжилгээ хийж үзэхэд 55 хувьд нь их бага хэмжээгээр сэтгэцийн гаралтай эмгэг илэрсэн ажээ…Уг өвчтөнүүдээс асуулга болон ярилцлагын аргаар олон сэтгэл зүйч эмч нар авсан бөгөөд судалгааны дүнгээс үзэхэд 28 хувь нь гэмтлийн дараах стресс үүсэх эмгэг, 31 хувь нь сэтгэл гутрал, 42 хувьд нь гүн хямрал болон 40 хувьд нь нойргүйдэл үүссэн гэжээ.
Уг үр дүнгээс шалтгаалж эмч нар коронавирусын сэтгэцэд нөлөөлөх нөлөөллийг давхар судлах хэрэгтэй болж байна.
Мөн түүнчлэн уг эмгэгүүд нь өвчний улмаас биеийн байдал нь хэр хүндэрснээс шалтгаалж хүнд хөнгөн байгаа ажээ. Өмнө нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан өвчний түүх бүхий иргэдэд маш хүндээр нөлөөлсөн гэдгийг судалгааг удирдан явуулсан эмч Марио Геннаро Мазза онцолсон юм.
Судалгаанд оролцогчдын 265 нь эрэгтэй, 137 нь эмэгтэй байсан, эмэгтэйчүүд коронавирусын улмаас амь насаа алдах магадлал бага гэдэг нь тогтоогдсон юм. Гэсэн хэдий ч дараа нь үүсэх сэтгэцийн асуудал ижилхэн байгаа бөгөөд зарим тохиолдолд тархины гэмтэл үүсгэж байсан гэнэ.
Zuvlumj.com