Pеппеp GEE: Эхнэрээ уйлaхыг үзээд сууж байгаа эр хүн бол нoвш….

Монголын рок попын ертөнцөд өөрийн үзэл бодол, уран бүтээлээрээ ялгарч чадсан pеппер Т.Мөнх-Эрдэнэ буюу Big Gee-г хүмүүс сайн мэднэ. Гаргасан дуунуудаараа фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрээр гэр бүлийн хувьд ч сайн аав, халамжтай хань нь билээ.
GEE өөрийн эхнэр Минжирмаад дурлаж “ах нь чамайг хүлээнэ ээ” хэмээн хэлж байсан ажээ. Амлалтандаа хүрч 2016 онд нижгэр хурим хийж, хоёр охины аав ээж болон амьдарч байна.
Эмэгтэй хүн яасан ч байсан өөртөө үнэхээр их хайртай хүнтэй суух ёстой юм байна лээ шүү. Өөрийг чинь хайрлахгүй, сэтгэлийг чинь з.овоодог, яахгаад байгаа нь мэдэгдэхгүй, цагийг чинь үрдэг эр хүн байвал зүгээр л х.аячих. Өөртөө анхаарал тавь. Ойлгож байна л даа. Яг л тэр залууг л өөртөө дурлуулаал, тэрийг л аваад суучихмаар тэрэнтэй л уулзмаар санагдаад байдаг л даа. Даанч болохгүй юм цаанаасаа л огт болохгүй.
Ер нь өөрт чинь сэтгэлгүй хүний араас чаргууцалтаж амьдарсанаас өөрийнхөө дураар амьдрах шиг жаргал хаана байна. Өдөржин шөнөжин үргэлж чамайг боддог, чиний дуртай хоолыг хийж өгөхгээд гэрлүүгээ яардаг, биений чинь аль хэсэг хаанаа яаж ө.вддөг, ямар хумсны будаг гаранд чинь илүү гоё харагдахыг мэддэг, 2 өдөр юунаас ч болоод хамаагүй уурлахад чамайг аргадаал хажууд чинь байдаг, өглөө сэрэх бүртээ чи минь миний аз жаргал, чамгүйгээрээ яаж амьдарч байсын болдоо гэж хардаг, ёстой кинон дээр гардаг хайр дурлалыг үзүүлдэг эр хүн чамд гарч ирж л таарна. Ер нь эмэгтэй хүн тэгэж л хайрлагдах ёстой.
Эр хүн өөрт чинь хайртай бол м.уу з.уршлаа хаяж, чиний д.ургүй бүхнийг орхиж, ёстой л чамд тааруулж амьдардаг юм байна лээ. Тэрэндээ ч тэд нар чинь их дуртай. Тэд нарт тэр нь ерөөсөө асуудал биш. Харин хайргүй болохоороо л цагийг чинь үрээл сэтгэлийг чинь ш.аналгаал, өөр хүүхнүүдтэй а.лцаганаал, ирээдүйгээ ч төлөвлөхгүй, удаан хугацааны дараа хариу мэссэж нтр бичээл, чамайг байгаагаар чинь хүлээж авахгүй, уу.рлах болгоныг чинь төвөгшөөгөөд байдгийн байналээ. Охидууд минь бид аав нартаа яаж эрхэлдэг байсан яг тэрэн шиг өөрийг чинь хайрладаг эрчүүд гарч ирэх л болно.
Тэр хүртэл нь өөрийгөө цэнэглээл амьдралаа цэгцлээл байж бай. Би одоо шөнө л юм идмээр санагдаад байдаг хүслийг минь мэддэг болоод их уджийна. Шөнө болгон залхуурахгүй босоол хоол хийж өгдөг юм. Ядарж байгаа хэрэггүй байхаа гэхээр тэгээд чиний гэдсийг чинь өлсгөөд яаж унтуулахын гэдэг юм. Нэг орой хоёулаа дугуй унаад доороосоо даарчихсан байсан чинь маргааш өглөө нь надад ц.иститний э.м авчихсан орж ирдэг юм. Чи яаж мэдсэн юм гэсэн чинь өчигдөр чи даарсан гээд хэлээ биздээ гэчихсээр орж ирсэн. Яг л тэрэн шиг өөрийг чинь нэвт шувт мэдэхийг хичээдэг, өөрийн чинь гэр бүлийг ямар ч гэр бүл бай өөриймсөг хандаж өөрийн эгч дүүс шиг үздэг тэр хүн гарч ирнэ шүү. За тэгээд охид минь эр хүний араас гүйх хэрэг огт байхгүй. Цаадуул чинь хайртай бол чиний эр хүн 100 хувь байж чамайг өдөр бүр сонгох болно.
Big Gee-тэй бид гэрийнх нь студид очиж ярилцлаа.
-ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
-Өглөө охиноо сургуульд нь хүргэж өгч өдрийг эхлүүлдэг. Түүний дараа фитнесстээ яваад 11.30 үед тараад бусад ажлууддаа ордог юм. Би фитнессээ яг л ажил гэж авч үздэг. Тэгээд л шинэ дуу, клип дээр ажиллах, хүмүүстэй уулзах, зураг авалтад орох гэх мэт ажлуудаа хийж байгаад охиноо орой сургуулиас нь авдаг. Гэртээ хүргэж өгсний дараа эргээд л ажилдаа гарах нь олон. Оройн цагаар тоглолтод орох, дуулах ажлууд нэлээд гардаг.Ер нь цаг наргүй ажилладаг даа. Миний хувьд хийнэ гэж бодсон зүйлээ яаж ийгээд л хийчихээд байдаг онцлогтой. Янз бүрийн зүйлд шантраад байх нь бага. Дуу бүтээх тухайд, эхлээд дууны санаа орж ирнэ. Тэр үед ийм дуу байх юм байна гэсэн хэлбэр, стилийг нь бодож олдог. Ингээд beatmaker-тээ санаагаа хэлж бичүүлдэг. Beatmaker-ээс жишээнүүд ирэхээр нь сонсож байгаад, ая хэмнэлдээ тааруулан дууныхаа үгийг бичдэг. Би өөрөө хөгжмөө зохиодоггүй, анх хэсэг оролдож байгаад миний хийх зүйл биш юм байна гээд орхиж, мэргэжлийн хүмүүст нь итгэж хамтран ажилладаг болсон. Beat дээр Лууяа, дуу бичлэг дээр Chinhustle нартай баг болон ажилладаг.
-ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
-Сошиал медиагаар их ажил амжуулдаг. Тэр дундаа Инстаграм, Фэйсбүүк дээр идэвхтэй, олон ч дагагчтай. Бүх л ажлаа тайлагнаж, оролдож, оролцож буй бүхнээ хуваалцахыг хичээдэг юм. Дагагч нартаа ч урам зориг өгч чаддаг байх гэж итгэдэг. Аяллын тэмдэглэлүүдээ видео хэлбэрээр хийгээд iMovie дээр монтажлан нийтэлдэг. Vlog гэдэг нэр томьёог нэг их ашигладаггүй байх үеэс л ингэж тэмдэглэл хийгээд сурчихсан юм.Гар утасны Note дээр тэмдэглэл, дууны үгүүдээ оруулдаг. Өмнө нь дууны үгийг гараараа дэвтэр дээр бичдэг байснаа iPad руу шилжиж, одоо дандаа утасныхаа Note дээр бичдэг болсон байна.
-ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
-Яг цаг хэмнэе гэсэн нарийн ширийн арга байхгүй дээ. Би хийх ёстой, амжуулах ёстой гээд л дайрчихдаг. Өөрөөс шалтгаалах ажлыг хойш тавина гэж бараг байдаггүй. Ажил бүтэхгүй байх, м.уу мэдээ дуулах үе бишгүй тохиолдоно. Тэр болгонд донслоод, хэмнэлээ алдаад байдаггүй. “Real” лэйблийнхэн маань багаараа сайн ажилладаг болохоор асуудал нэг их гардаггүй.
-ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
-Өдөр тутам хийх зүйлсийг менежер Мөнхсайхан маань хөтлөөд, надад мэдэгдээд явдаг. Тэдээс уулзалттэй, тэнд тоглолтуудтай гэх мэтээр. Мэдээж өөрийн хувийн ажлууд, уран бүтээлээ дотроо бодоод, тэмдэглээд явна.
-ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
-Амьдрал дээр би сайн найз байж чаддаг байх. Гэр бүлийнхэн, хүүхдүүд, найзууд, дүү нарынхаа итгэж найддаг хүн нь байхыг хичээдэг. Ажилтай холбоотой гэвэл тайзан дээр лайв тоглолт хийхдээ өөрийгөө дажгүй сайн байх гэж боддог шүү. Тайзан дээр өөрөө кайф авч байж л үзэгч, сонсогчдод кайф өгнө шүү дээ. Дуугаа, уур амьсгалаа мэдрээд, мэдрэмжиндээ хөтлөгдөн уран бүтээлээ хүргэдэг. Энэ тал дээр 2012 онд хамтарч тоглолт хийсэн Onyx-оос үлгэр жишээ авч байсан. Одоо бол ёстой л “биесийг гаргуунд нь гаргадаг” ш дээ.
-ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
-Үнэнийг хэлэхэд ойрд ёстой ном уншаагүй шүү. Баримтат кино л үзэж байна. Ер нь унших дуртай зүйлс гэвэл түүхэн баримтууд, дурсамж тэмдэглэлүүд. Санаа бодлоо шүлгээр илэрхийлсэн ном гаргах санаатай байсан ч намтрын холбогдолтой зүйл орж ирэх гээд байхаар нь орхичихсон байгаа. Өөрийн намтрыг бичихэд дэндүү эртдэх байх.
-ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
-R&B, Soul, Jazz гээд харьцангуй бүх л төрөл жанрын хөгжим сонсдог. Гэхдээ мэдээж рэп хөгжмөө түлхүү сонсоно. Сүүлийн үед хамгийн их сонссон дуу гэвэл country хөгжим, хип хопыг хослуулсан Lil Nas X-ийн “Old Town Road” байна. Анх iTunes-д тренд болж орж ирснээс нь эхлээд л сонссон доо.
-ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
-Өдөрт дунджаар 6 цаг унтдаг. Фитнессийн багш маань сайн унтаж амрах ёстой гэдэг л юм. Гэвч ийм хэмнэлээр амьдраад сурчихсан. Орой 23, 24 цагийн үед унтахыг хичээдэг ч ажлын онцлогоос шалтгаалан оройтох, бага нойр авах үе зөндөө.
-ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
-Хэчнээн ажилтай байсан ч гэсэн гэрийнхэндээ аль болох цаг гаргахыг зорьдог. Охиноо бол аль болох байнга л сургуульд нь хүргэж өгч, авна. Манай эхнэр ч гэсэн их ажилтай. Бид хоёрын ид ажиллах, хийж бүтээх нас учраас аль аль талдаа хичээгээд ажил амьдралаа зохицуулаад явдаг. Өдийд л хийж бүтээхгүй бол өөр хэзээ сайн ажиллах билээ дээ.Ажиллаагүй үедээ бид хувьд бусад гэр бүлүүдийн л адил агаар салхинд гарна, үзвэр үзнэ, тоглоомын төв орно.
-ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
-Бүх л юмнаас урам зориг авдаг. Ер нь хүний харах өнцөг их чухал шүү дээ. Ямар ч с.өрөг зүйлийг д.арамт, з.овлон биш, туулах ёстой зам, илүү хичээх сэдэл болгон харж болно. Яг л ийм зарчмаар би аливаа зүйлийн эерэг талаас нь харахыг хичээдэг. Мэдээж хүүхдүүд, хайртай хүмүүс минь надад их баяр баясгаланг өгдөг. За тэгээд мэдээж хүмүүсийн урмын үгс байна. Найз нар, хамтрагчид, дүү нарынхаа өсөж хөгжиж, сайн уран бүтээлчид болж байгааг харах сайхан. Продюсер, DJ болсон Гэзэг, Chinhustle нар маань ачаа ч даана, ажил ч даана, үг ч даана. А.р.хи д.арс амсахгүй байх зэрэг миний зөв сайн дадлуудыг сураад, ажлаа сайн хийгээд явж буй дүү нараараа бахархдаг.
-ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
-Амьдралд маань олон зүйл нөлөөлсөн. Ар гэрийн хүмүүжил, найзуудын нөлөөлөл, надад итгэсэн, чиглүүлсэн уран бүтээлчид гээд олныг дурдаж болно. Уран бүтээлийг ч би янз бүрийн арга хэлбэрээр хийж, туршиж ирсэн. Эргээд бодоход хийсэн алдаануудаасаа л би ихийг сурдаг юм билээ. Алдаа ө.втгөдөг учраас ахиж ө.вдөхгүйн тулд түүнээсээ суралцах ёстой шүү дээ. Хийж байгаа цомог, тоглолт бүрээ би амьдралын нэг хуудас гэж боддог.Алийг нь ч би илүү, дутуу гэж хэлэхгүй. Одоо хийх тоглолт маань миний амьдралын энэ л үеийн үзэл санаа, мэдрэмж. Өмнөх цомгууд бол тухайн цаг үеийнхээ хуудас болж үлдсэн. Хийсэн бүтээлүүдээс маань миний хөгжил дэвшил, өөрчлөлтүүд харагдана байх. Уран бүтээл чинь өөрчлөгдөөд байна гэж шүүмжлэнгүй аястай хэлдэг хүмүүс бий. Би тэр өөрчлөлтийг сайн зүйл гэж боддог. Өөрчлөгдөх, урвах хоёр бол шал өөр хоёр зүйл шүү дээ.
-ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
-Хүн хэлсэндээ л хүрдэг байх ёстой. Ялангуяа эр хүний мөн чанар нь аархуу, хүчтэй байхдаа биш хэлсэндээ хүрдэг байхдаа гэж боддог. Чадна гэсэн бол чадах л хэрэгтэй. Чадахгүй бол эртхэн хэлэх хэрэгтэй. Үүнийг л би эргэн тойрны хүмүүстээ сайн захидаг юм. Уран бүтээл дээр ч адилхан.Өөр нэг бодогддог зүйл бол хүмүүс өөрийгөө хайрцаглах хандлагатай байдаг. Би ийм л юм сонсдог, энэ нь л гоё гэх мэтээр. Тэгээд зогсохгүй тэр үзэл санаагаа тулгаад байдаг. Энэ хандлага надад их х.арамсалтай санагддаг юм.