Зөвлөгөө

ЕРДӨӨ 390 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТУРК УЛС РУУ ХЭРХЭН АЯЛАХ ВЭ ?

Таны мөрөөдөл удахгүй биелэхэд миний пост маш хэрэг болох тул share-лээд аваарай. Бас хамт аялмаар байгаа хүмүүсээ mention хийгээрэй. Instagram: nomio_travelcheap

https://www.instagram.com/nomio_travelcheap/ Миний хувьд очиж байсан газруудаас сэтгэлд тод үлдсэн орнуудын нэг ТУРК улс байсан шүү Цаг агаар, хүмүүс, орчин, үйлчилгээ үнэхээр таалагдсан ба

хэдхэн өдөрт олон олон сайхан мэдрэмжийг авсан Хамгийн гол нь Турк улс аялахад хямд орон санагдсан шүү. Бид Турк улс руу 30 хоногийн турш визгүй зочих эрхтэй Далайн эрэг, амттай хоол,

хамгийн тансаг нар жаргалт гээд л амьдралдаа харж үзээгүй, мэдэрч үзээгүй зүйлсээ мэдэрсэн учраас сэтгэлд минь тод үлдсэн аяллаа хуваалцья Би бакалаврын оюутан байхдаа энэ аяллынхаа зардлыг

оюутнуудын курсын ажил хийгээд олж байсан. Тэгэхээр аялахыг хүсэх л юм бол арга зам нь олддог шүү.

ЗА ХЭРХЭН ХЯМД ЗАРДЛААР ТУРКИЙН ИСТАНБУЛ ХОТОД ОЧИХ ВЭ?
Москва хотод хэрхэн 270 мянган төгрөгт очсон талаар пост уншсан биз? Танд мөн энэ удаад ч хэрэг болно оо. Уншаагүй бол ийшээ ороод үзээрэй.

1. Улаанбаатар -> Улан-Удэ – 70.000₮ (ойролцоогоор 12 цаг) УБ- Улан-Үдэ орох 3 арга бий.

1. Машин

2. Автобус

3. Галт тэрэг Улаанбаатар хотоос өдөр болгон Улан-Үдэ ордог машин явдаг. Машинтайгаа урьдчилан тохироод явах хэрэгтэй.

2. Улан-Удэ -> Москва – 200.000₮ (6 цаг) 2. Москва -> Истанбул – 120.000 (3 цаг 30 минут) Москва хотод 270 мянган төгрөгөөр Внуково онгоцны буудалд ирсний дараа тус онгоцны буудлаас

Туркийн Истанбул хотыг зорино. Нислэгээ эртнээс www.pobeda.aero гээд албан ёсны сайтаас захиалах нь илүү хямд байдаг. Мөн аяллын сезоноос хамаарч нислэгийн үнэ янз янз, бүр хэд хэд дахин ялгаатай байдаг ба хамгийн хямд үе 10, 11, 12 сар байдаг. «Победа» нислэгийн компани Истанбул руу хямд нислэгтэй байдаг ч маш хатуу нөхцөлтэй байдаг.

Тасалбараа буцааж, сольж, цуцалж, өөрчилж болдоггүй ба 7 кг ачааг гар тээшинд зөвшөөрдөг. 7 кг ачаагаа яг шаардагдах хэмжээнд нь тааруулахгүй бол ачааны мөнгө нэхдэг. Буцаж ирэхдээ заавал онлайн бүртгэл хийх ёстой шүү. Үгүй бол 100 евро торгуульд төлнө. Туркд ер нь байр буудал маш хямд санагдсан.

Саналаа comment хэсэгт үлдээгээрэй. Удахгүй Каппадокиа гэх гайхалтай газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл орно оо. Та бүхэндээ олон олон аялал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!