Зөвлөгөө

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх 56 байрны 3,200 өрхийн халуун усыг маргааш оройноос өгнө гэв..

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр үргэлжилж байна.

Хурлаар нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Баянгол дүүргийн 5,6 дугаар хороо буюу МТ шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэрийн хос гүүр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна.

Харин маргааш оройноос 303у/метр 56 байрны 3,200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15-н гэхэд өгнө гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм” гэсэн мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул өглөө.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!