Мэдээ Мэдээлэл

Афганистанд байгаа Хазар үндэстнүүдийг Монгол улсад авчрах нь зөв үү?

-Та болон нэр бүхий иргэд, ТББ-ууд хамтран Афганистанд байгаа Хазарчуудыг Монгол улсад авчрах асуудлаар төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ нь цахим орчинг нилээн талцуулаад авсан. Тэгэхээр яагаад ийм санал гаргах болов гэдгээс яриагаа эхлэе?

 

Одоогоос яг 20 жилийн өмнө, 2001 онд би “Өдрийн сонин”-д “Хазарачууд гэж хэн бэ?” нэртэй нийтлэл хэвлүүлж байлаа. Тухайн үед АНУ-ын хоёр өндөр барилгад халд.саны дараа антитер.рорист гэж ажиллагаа явагдаж байсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газар терроризмын эсрэг энэ ажиллагаанд идэвхтэй оролцмоор байна гэдэг хүсэлт гаргаж байсан юм. Тухайлбал агаарын орон зайгаа антитеррорист үйл ажиллагаанд ашиглуулах, шархадсан хүмүүсийг сувилах болон орогногч, дүрвэгсдийг байрлуулж болох юм гэж байлаа. Энэ үед УИХ-ын зарим гишүүд “Хэтэрхий илүү юм ярьсан байна” гэж Н.Энхбаярыг зэмлэж байсан.

 

Энэ асуудлаас үүдээд би хэрэв Монгол Улс орогногч, дүрвэгч авмаар байгаа бол Хазара Монгол ахан дүүсээ авсан нь дээр байх гэж бичиж байлаа. Яг энэ үзэл санаагаа 20 жил ярьж явна. 10 жилийн өмнө 2011 онд террорист үйл ажиллагаа гарахад мөн Хазара Монгол ахан дүүсээсээ зохих хэмжээгээр хүлээж авбал яасан юм бэ? гэж ярьж л байсан. Нийтдээ 30 орчим Хазара оюутан Монголд суралцсан байдаг. Үүнийг хүмүүс талархаж хүлээж авч байсан. Ер нь манай иргэд Хазара түмнийг зохих хэмжээгээр хүлээж авч болох юм гэдэг нэгдмэл байр суурьтай л явж ирсэн. Энэ асуудал дээр иргэд цахим орчинд олон зуугаараа намайг дэмжихээ илэрхийлж байна.

 

Хэвлэлийн хурал хийхээс өмнө энэ асуудлыг дэвшүүлэхэд мянга мянгаараа дэмжсэн сэтгэгдэл бичиж, түгээж байсан. Ийм учраас бид итгэлтэйгээр үүнийг ярьсан. Гэтэл дараахан нь тодорхой зохион байгуулалттайгаар миний эсрэг хөлсний бичээчдийг ажиллуулсан гэж хардаж байна. Би шинжлэх ухааны, хууль эрхзүйн үндэстэй, эрүүл саруул зүйл ярьсан. Монгол Улсын Засгийн Газраас удаа дарааллан ярьж байсан асуудлыг хөндсөн. Өмнө нь Монгол Улсын Засгийн Газар Хойд Солонгосоос дүрвэгчид авна гээд, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Налайх дүүрэгт дүрвэгчдийн байр барих ажил хийж байсан. Монгол Улс түүхэндээ Шинжаанд гарсан үймээнээс дүрвэсэн олон Казак иргэдийг авч байсан. Хэдийгээр тэднээс Казахстан руу олон тоогоор явсан ч өнөөдөр 100,000-аас их хүн Монголд байна.

 

Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулаад, Монгол Улсын тусгаар тогтнолыг цу.саараа хамгаалж, хамтдаа нэгэн хувь заяаг бүтээж байгаа. Энэ хүмүүс Монголын нийт хүн амын 3-4 хувийг л эзэлж байгаа шүү дээ. Мөн ОХУ-д гарсан үймэн самуунаас зугтаж ирсэн Буриадын түмэн өрхийг хүлээж авч л байсан. Түүнчлэн Өвөрмонголоос 1910, 1920, 1930, 1940-өөд онуудад цувралаар дүрвэгчид хүлээж авч байсан. Энэ бол олон мянган хүний тухай асуудал. БНМАУ-ын иргэд болох 30,000 орчим өрх Өвөрмонгол руу дүрвэж байсан.

Цагийн байдал гайгүй болох үед эргэж ирж байсан. Өөрөөр хэлбэл иймэрхүү асуудлууд манай Улсын түүхэнд байсан юм. Тийм ч учраас манай ард иргэд үүнийг байдаг л асуудал гэж тайвнаар хандаж ирсэн. Харин хөлсний бичээчид бол бүгд үг нь адилхан, гурван зүйлээс бүтсэн үгийг л бичиж байгаа.

 

Нэгдүгээрт, Өөрийгөө яая гэж байж гэсэн утгатай байна.

Хоёрдугаарт, Түүгээр явсан гайг үүгээр дуудаж хэрэггүй гэж байна.

Гуравдугаарт, Намайг цээртэй хараалаар харааж байна. Бодит байдал дээр ингэж хагаралдаад байсан зүйл байхгүй болов уу? Энэ нийгмийнхээ зөв зүйтэй зүйлийг, зөв зүйтэй хүмүүсийг хараан доромжилдог эдгээр хөлсний бичээчдийг надтай адил хараал.гаж, хохир.сон хүмүүстэй нийлж цаг.даагийн байгууллагад өгч, шалгуулж, байхгүй болгохоор тэмцэнэ гэж бодож байгаа. Таны хэлсэнчлэн зарим иргэд “түүгээр явсан гайг үүгээр дуудах хэрэггүй” гэж бичиж байна.

 

Нийтлэлч Баабар хүртэл: “Чингисийн цэрэг орж ирэхэд хазарчууд шууд Монголын талд орсон. Энэ бол 800 жилийн өмнө болсон явдал. Түүнээс өөрөөр хазар нь Монголтой ямар ч холбоо хамаа байхгүй. Ялангуяа ц.ус нөжний хувьд.

-Хазарын хаант улс Чингисээс 600 жилийн өмнө оршин байсан.” гэсэн байсан? Хазара нарын үүх түүх үнэхээр бидэнтэй холбоотой юу? холбоогүй юу?

Баабар гуайн бичсэн зүйл бол нэг хувь хүний л үзэл бодол шүү дээ. Каспийн тэнгис орчимд байсан Түрэг угсааны үндэстэн Хазарын хаант улс гэж байсан. Дээдэс нь Иуда шашинтай хаант улс. Энэ хаант улсаас Ашкенази гэж ярьдаг, өнөөдрийн Еврей үндэстэн гарсан. Ийм түүхтэй ард түмэн байсан. Бидний ярьж байгаа Хазара Монголчууд гэдэг нь Төв Азийн царай зүстэй, бидэнтэй төстэй овог аймгууд байсан.

 

Дэлхийн гайхамшиг болсон Буддын баримлыг босгосон, Буддын шашинтай ийм ард түмэн байсан. Монголын их байлдан дагуулалтын үед Персэд очсон Монголчууд маань ижил төстэй царай зүстэй учир ураг их барилдсан. Дайн тулаанд эрчүүд голдуу явдаг байсан учраас тухайн нутгийн эмэгтэйчүүдтэй ураг барилдаж, цу.с холилдоод, тархай бутархай, нэг үндэстэн болж тогтоогүй байсан овог аймгуудыг Монгол гэсэн нэгэн нэрийн дор нэгтгэсэн. Тэгээд тэр хүмүүс өнөөдөр Монгол гэдэг ухамсар, сэтгэлтэй, өөрсдийгөө Чингисийн байлдан дагуулагчдын үр хойч гэж үздэг, бахархдаг, оюун санааны ертөнцтэй болчихсон.

 

Соёлын хувьд биднээс ялгаатай ч сэтгэл нь нэг гэж хэлж болохоор, тодорхой хэмжээгээр Монгол цу.с гүйж байгаа хүмүүс. Баабар гуайн хувьд түүхч хүн гэхэд тухайн ярьж буй зүйлээ мэдээгүйн улмаас харамсалтай алдаа хийж гэж бодож байна. Аливаа эзэнт гүрний хувьд өөрийн эзлэн сууж байсан улсынхаа иргэдийг харж үздэг, эзэнт гүрний хариуцлага гэж бий. Франц, Английн эзэнт гүрнүүд тийм бодлого явуулдаг.Монгол Улс бас эзэнт гүрэн байсны хувьд эзэнт гүрний хүүхдүүдээ жаахан ч гэсэн харж үзэх мундаг сэтгэлгээ байж болох л зүйл юм.

 

“Монголоо хайсан Монгол” төслийг 10 орчим жилийн өмнө сэтгүүлч М.Буянбадрах тэргүүтэй хүмүүс хэрэгжүүлж, Хазара оюутнуудыг Монголд тэтгэлэгтэйгээр сургаж байсан. Энэ талаар та яриандаа бас дурьдлаа шүү дээ. Энэ төсөл, үйл явц зогссон гэж сонссон?

…Үргэлжлэл бий!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!