ТАНЫ ХҮСЭЛ БҮХЭН БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ! ЭНЭ 3 НУУЦЫГ МЭДДЭГ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ

Хүсэл гэж юу вэ? Бодит болох бүрэн боломжтой таны бодол юм. Та өөрийнхөө дотоод хүчнийхээ ачаар хүслээ хэрэгжүүлж чадна. Эрдэмтэд хүний ухамсарт хүслийг судлаад нэгэн дүгнэлтэнд хүрчээ: дурын бодол соронз мэт гадагш ертөнц рүү биежин гарч ирдэг ажээ. Энэ бол баярлууштай нээлт бөгөөд та биднийг мөрөөдлөө биелүүлэхэд маш их урам зориг хайрлаж байгаа юм.
Энэ хүчийг эзэмшихийн тулд та ухамсарт хүсэл, эрч хүчээ нэмэгдүүлж сурах хэрэгтэй. Хүний эерэг сэтгэл санаа нь хүслээ биелүүлэх явцыг хурдасгадаг байна. Бидний энергийг юу эвддэг вэ? Сөрөг бүх бодол – айдас, эргэлзээ, түгшүүр зэрэг нь таны эрч хүчийг сорох тул та өөрийгөө сөрөг сэтгэл, бодлоос чөлөөлөх хэрэгтэй.
Гомдол ч мөн таны энергийг эвдэгч. Тийм учраас уучилж сурвал өөрийгөө цэвэрлэн хүсэл мөрөөдөлдөө хурдан хүрээрэй. Пессимизс, мөнхийн сэтгэл дундуур байх явдал нь энергийг эвддэг. Амьдралд баярлаж, амьдралын хором мөч бүрийг мэдэрч чаддаг бол амжилтын үндэс болно. Амьдралын идэвхгүй хэв маяг, хорт муу зуршил ч мөн адил таны дотоод хүчид сөргөөр нөлөөлнө. Биеийн тамираар хичээллэ, йог хий, агаарт гар – таны амьдралын эрч хүч хэд дахин нэмэгдэнэ.
Зурагтаар гарах сөрөг мэдээ, кино, нэвтрүүлэг үзэж суухын оронд өөрийгөө хөгжүүлэх ном унш, сайхан хүмүүстэй уулзаж учраарай. Сөрөг бодол, сэтгэл санаа, мэдрэмжээсээ салж чадсан хойно таны эрч хүч өөрийн эрхгүй сэлбэгдэж эхэлнэ. Ингээд хүслээ биелүүлэх цаг удахгүй ирнэ. Хүслээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хүсэл биелүүлэх олон арга техник байдаг. Энэ удаад бид хамгийн хүчтэй аргыг сонгож байна – визуализаци/хийсвэрлэн төсөөлөх.
Нэгдүгээрт, таны хийх ёстой зүйл бол өөрийнхөө хүслийг тодорхойлох. Таны баяр хөөрийг хүргэх, хайр татах, сэтгэлийн таашаал авчрах хүсэл байна. Танд өөрийн тань хүсэл таалагдах ёстой, таныг байнга татаж байх ёстой. Таны эерэг сэтгэл санаа хүслийг тань эрч хүчээр дүүргэж биелэх зайг ойртуулна. Дараа нь тайвшрах үе шат эхэлнэ.
Хэн ч танд саад болохгүй тэр цаг хугацаа, газар, байрлалыг сонгоод нүдээ аниад тайвшраарай. Таны бие хөнгөрч, жингүй мэт болог. Энэ байдалд хэдий хэр цаг зарцуулж чадаж байна төдий чинээгээр нь зарцуул. Өөрийгөө бүрэн тайвширтал байна гэсэн үг. Сайхан амарч тайвширч эхлэхээр амьдралынхаа хамгийн сайхан мөчийг дурсан санана. Өөрийгөө баяр хөөрөөр дүүргэ.