М.Чингисхаан ХЭНТИЙ аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ

М.Чингисхаан ХЭНТИЙ аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бие даан Чингис хаан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэллээ. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ энэ долоо хоногт тодруулж дуусна.
Тэгвэл УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нийгмийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан хэмээн нэрлэсэн М.Баасанжаргал нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ “Хэнтий аймгийн СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО~нд талархлаа. Гарын үсэг цуглуулах маягтаа албан ёсоор авлаа” гэжээ.
Хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсэг цугуулснаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдэнэ. Сонгуулийн төв байгууллага есдүгээр сарын 6-ны дотор бусад нам, эвслүүдтэй зэрэгцэн бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах юм.
Хуулиараа бие даан нэр дэвшигчдэд дараах шаардлага тавигдаж байгаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас: Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
Нэр дэвшигчийн намтар Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар Бие даан нэр дэвшигчийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар Үндэсний аудитын газраар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
Ав.лига, албан тушаалын гэм.т хэ.рэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа. Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.
Өөрийнхөө нэрийг заавал Чингисхаан гэж солих хэрэг байсан гэж үү?
-Би өөрийгөө 2033 он хүртэл бэлтгэнэ. Яг Чингис хаан шиг эх орныхоо төлөө, өрөөл бусдын төлөө, үр хойчийнхоо төлөө өөрийгөө зориулна. 2033 он болоход миний бие яг 44 нас хүрнэ. 44 насанд миний хийж бүтээснийг ард түмэн хараад үнэхээр энэ залуу хийж чадсан юм байна гэх юм бол магадгүй хаанд өргөмжлөгдөх байх. Яагаад байж болохгүй гэж? Яагаад Монгол Улс хаант засаглалтай байж болохгүй гэж? Ийм зорилго, мөрөөдлийг би өөртөө тавьсан.
Стив Жобс шиг, Франклин шиг болохыг хүсээгүй, Чингисхаан шиг л болохыг хүсч байна. Хуучин түүх гэж байсан юм бол энэ түүхийг давтаж, шинээр гаргаж ирэхийг хүсч байна. Чингисхаан ч гэсэн хүн. Яг л дөчин хэдэн насандаа хаанд өргөмжлөгдөж, хүний амьдралаар амьдрах хугацаандаа эх дэлхийн тэн хагасыг эзэлсэн. Өөрийнхөө нэр алдрыг мянганаар дуурсгасан. Тэгэхээр яагаад бид ахин шинэ түүхийг гаргаж ирж болохгүй гэж… Ийм учир шалтгааны улмаас би 2018 онд өөртөө маш том зорилго тавьсан. Яг л тэр төлөвлөгөөгөөрөө явж байна.
Албан ёсоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ Чингисхаан гэдэг нэрээр авлаа. Цаанаасаа л бүх зүйл бүтчихсэн. Намайг хүрээлсэн маш олон залуус надтай нэгдэж байна. “Би өөрийгөө Зэв гэж бодож байна, Мухулай гэж бодож байна” гэхчлэн цаанаасаа сүнс нь сэрж байна. Ямар ч байсан танд зүтгэнэ, таны төлөө явна, тантай хамт насыг элээнэ, хамтдаа Их Монгол Улсыг байгуулна, ийм сайхан болгоно, эх дэлхийгээ аварна гээд мөрөөдлийн баг үүсгэж байна. Яагаад байж болохгүй гэж.. Залуучууд мөрөөдөг. Бид ямар муу зүйл мөрөөдөж байгаа биш сайн сайхан зүйл л мөрөөдөж байна. Залуучууд бид эх дэлхийгээ бодож ийм нэгдэлд хүрч байна. Ганцхан Монгол Улс гэж ярихаасаа өмнө эх дэлхийгээ харах хэрэгтэй. Бид том сэтгэлгээтэй, уужим хүмүүс байсан. “Уяхан замбуутивийн наран” дууг сонсохоор эх дэлхийгээс гараад явчихаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Түүнтэй адилхан бид дэлхийг дээрээс нь харах хэрэгтэй.
Мөсөн далайнууд хайлж байна, далай хог хаягдлаар дүүрч байна, энд тэнд хүүхдүүд өлсөж байна. Дэлхий тэр чигтээ маш хэцүү байна. Энэ бүгдийг дэлхийн зүрхэнд байгаа монгол хүмүүс л хайр түгээж байж аварна. Бид ханан дотороо л сэтгээд байгаа юм. Эртний монголчууд яагаад тийм уужим сэтгэлтэй байсан гэхээр монгол гэрт өссөнд учир бий. Байгальтайгаа ойр, тооноороо од харчихна. Гэрээсээ гараад л байгаль дэлхийтэйгээ шууд харьцдаг байсан учир ямар ч хавчигдмал, баригдмал сэтгэлгээ байгаагүй. Бүх зүйлс талст мэт гэгээрлийн орон зайд байдаг байсан.
Одоо болохоор бүгд дөрвөн хананы дунд, дээр дээрээсээ давхралдчихсан, буланд амьдарч байна. Булантай юм болгонд муу зүйлс хурсан байдаг. Гэтэл монгол гэрт ямар ч булан байхгүй, тойрог хэлбэртэй. Та нар япончуудыг мэднэ дээ. Бүх хүн нь яг робот шиг системтэй, нэг талаараа энэ нь цэгцтэй мэт боловч нөгөө талаараа маш эмгэнэлтэй. Монголчуудын сэтгэлгээ бол өөр, задгай. Монголчууд газар нутаг, эд баялагаа зарахаас илүүтэй ухаанаа зарах хэрэгтэй. Тиймээс би ухаанаа заръя гэж хэлээд байгаа юм.