Өвчин зoвлoн, аюyлаас гэтэлгэгч “Ногоон дарь эхийн тарни”. Шэйр хийгээд хадгалаад аваарай.

Дарь эх нь сансарын хүрдний бүхий л гacлан зoвлoнгooc гэтэлгэгч эх юм.
Ногоон Дарь Эхийн Тарни: УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА
УМ: Бурханы ариун лагшин, зарлиг, тааллын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлжээ.
ДАРИ: Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансарын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх.
ДҮДДАРЭ: Хутагтын дөрвөн үнэний хоёр дах болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс гэтэлгэгч эх
ДҮРЭ: Доод төрөлхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрөлхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрөлхтөний зоригдлын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрөлхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.
СУХА: УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА тарнид багтах Дарь Эхийн адис нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга буй.
Сүсэглэн залбирч хадгалаад аваарай.