Мэдээ Мэдээлэл

Соёлын сайд Ч.Номин: 2025 он гэхэд байгууллагууд “Хос бичгээр албан бичгээ хөтөлнө”

“Эх хэл”-ний өдөр өнөөдөр /2021.09.01/ тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Хос бичигтэн” арга хэмжээг зохион байгуулж, нээлт хийлээ.

 

Арга хэмжээний талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн энэ өдрийг эх хэлний өдөр болгон тэмдэглэхээр тогтсон байдаг. Мөн Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт заасны дагуу 2025 оноос эхлэн албан бичгээ крилл болон үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулахаар тогтсон байгаа.

 

Энэ нь 2025 он гэхэд төрийн байгууллагуудын хэмжээнд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна гэсэн үг. Бүх нийтээрээ албан бичгээ хослуулан хөтлөх шаардлагатай гэсэн үг биш.

Энэхүү ойрын зорилт нь Монгол Улсын үндэсний а юулгүй байдалтай салшгүй холбоотой бөгөөд үндэсний түүх, хэл соёл, зан заншил, өв уламжлалыг хадгалан хамгаалж, хэл соёлыг өвлүүлэн тээх нь Монгол Улсын үндэсний а юулгүй байдлын салшгүй хэсэг болоод байна.

 

Энэ ажил хэ.рэгжсэнээр бүх нийтээрээ хос бичигтэй болж, ирээдүйд аль аль бичгээрээ саадгүй уншиж, бичиж, өөрийгөө бүрэн хэмжээнд илэрхийлж чаддаг хүмүүс бий болгох нь Соёлын яамны а мин чухал зүйлсийн нэг болоод байна” гэлээ.

ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!