Сонин хачин

Поп дива Т.Ариунаагын гайхалтай өөрчлөлт олныг гайхшруулсан нь… УНШ!

Сурагчийн дүрэмт хувцастай 15 настай охин энэ дуугаараа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд түрүүлж 1980- аад оны үеийн дунд сургуулийн сурагчдын “шүтээн” болсон юм. Улмаар залуучуудын сэтгүүл, сонинд гэрэл зураг нь гарч, “16 нас”, “Цэнхэр аялал”, “Сурагчийн жил”, “Сүүлчийн хонх” зэрэг дуу нь Үндэсний телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн үзэгчдээс үргэлж захиалгыг авдаг байв.

 

Тэрбээр “Нарны дуулал” хамтлагтаа дуулсан эдгээр дуугаа Монголын радиогийн “Алтан фонд”-д бичүүлжээ.Монголын рок попын ертөнцөд “эрос” тодотголоор орж ирсэн тэрээр өдгөө МУГЖ, Хүүхдийн элч дуучин болсон.Сүүлийн жилүүдэд тэр бүр уран бүтээл хийхээ больсон тэрээр хэдийнэ 50 насны босго алхсан билээ

Гэвч үеийнхэн дундаасаа залуулаг харагддаг тэрээр өдгөө зусландаа гарчээ. 50-н хэдэн настай ч 30 настай бүсгүйчүүдээс дутахааргүй сайхан хэвээрээ харагдаж байгаа биз.

 

Дуучин бүсгүйдээ сайхан бүхнийг ерөөе Т.Ариунаа Монголын дуу хөгжмийн ертөнцөд хамгийн анх “агаарт ниссэн” дуучин болж байв. Тэр 2000 оны “Чи минь” тоглолт дээр агаарын үзүүлбэр үзүүлж байсан юм.
Т.Ариунаа 1997 онд “Ариун сэтгэл сан” гэх хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн Төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!