Зөвлөгөө

Бохирдсон энергиэ САРД НЭГ УДАА зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй

Хүмүүс цаг тутам ямар нэгэн энергийг харилцан солилцож байдаг аж. Энэхүү энерги нь хүний биед янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг байна. Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хийморь сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог байна.

 

Хичнээн энерги хүнд хуримтлагддаг, түүнийг хэрхэн нөхөж болдог талаар бид сонирхолтой материалыг та бүхэнд хүргэж байна.

Хүний биеийн эргэн тойронд цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг. Yүнийг а мин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн. Хүнд био энергийн үндсэн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг байна. Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэдэг. Залуу насанд хүний био энерги нягт, хү ч тэй байдаг бол хөгшрөх тусам гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог ажээ.

 

Энергиэ Яагаад алддаг вэ?

Хүн ямар ч нөхцөлд гэнэтийн санамсаргүй гэсэн хоёр довтолгоонд ордог байна. Санамсаргүй байдал нь хэн нэгэн хүн таагүй үг хэлэх, ямар нэгэн зүйл тохиолдох /халтирч ойчих, толгой дээр тоосго унах/ үед хүн энергиэ алдаж тайван биш, сэтгэлийн хөдөлгөөнтэй, түгшсэн, өвдсөн айсан байдалд ордог аж. Санаатайд нь х ү чээр хүнийг эрхшээлдээ оруулахад, мөн албан ёсоор зарим зүйлийг хийлгэх зэрэгт энерги алддаг байна.

Энергиэ алдсанаар уур уцаартай, ядарсан, таагүй болдог. Хэдийгээр энэ үед хүн өөрийгөө соронзон долгионы хү чээр мэдэрдэг энэ байдлаас гарах арга замыг олж чаддаггүй байна.

Энергийг нөхөж болдог

Хүн хэрэгцээ энергийнхээ 20-25 хувийг хоол унд, нойрноос авдаг бол үлдсэн хувийг газар, сансар огторгуй, ус, гал, салхинаас авдаг байна. Ингэснээрээ алдсан энергиэ нөхөж, эрүүл, эрч х ү чтэй, бусдын дай ралтад өртөлгүй бат зогсч чаддаг аж.

Газраас энерги авах арга: Нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, мөн хөл нүцгэн 5-10 минут зогсох.

 

Уснаас энерги авах: Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна.

Галаас энерги авах: Гал, эсвэл нар уруу удаан харж зогсох. Энэ үед гэдсээрээ амьсгаа авч гал, нарны туяаг мэдрэх хэ рэгтэй.

Салхинаас энерги авах: 2-3 м/с салхитай +7 градуст салхи уруу харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ салхины хү чийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут ү ргэлжилдэг байна.

 

Сансар огторгуйгаас энерги авах:

Од уруу харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэ рэгтэй. Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно. Хэрвээ та өөрийнхөө энергийг бүрэн цэнэглэчихлээ гэж бодвол, “миний биеэр энерги дүүрэн байна, би муу энергиэс өөрийгөө хамгаалж чадна” хэмээн сэтгэлдээ олон дахин хэлж баталгаажуулан өөртөө итгэх итгэлийг өгөх хэ рэгтэй ажээ.

 

Мөн эр, эм хүмүүс бэ.лгийн ажил хийх буюу дур тавих үед маш их энергийг хуримтлуулж авдаг байна. Энэ үед энергийн бүх төвүүд нээгдэж, тухайн хүн өөрийн бодол санаагаа төвлөрүүлж чадвал тэр хэмжээгээр энерги авах боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!