Зөвлөгөө

Б.Цэцэг: Бүгд л анх удаагаа л аав, ээж байж үзэж байгаа тул алдах зүйл их л гарна хамаагүй ээ алдаж, онох асуудал ердөөсөө ч биш ээ

Нийгмийн муу муухайн эсрэг тэмцэж дуу хоолойгоо хүргэдэг бүсгүй бол яахын аргагүй Б.Цэцэг билээ. Түүнийг цахим хуудаснаа олон хүн дагадаг ба үнэн үгийг хатуу хэлдэг.

Тэрээр Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг.

Тэрбээр 128 кг болтлоо таргалсан алдаагаа дахин давтахыг хүсдэггүй гэдгээ ETV телевизийн “Баллуур” нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолж байсан. Энэ тухай тэрбээр

“Жирэмсэн гэдгээ урдаа тавьж, их идэж, өөрийгөө хорлосон минь хамгийн том алдаа болсон. Хоол хүнсээр дамжин улбаалж, өөрийгөө хаях маш том алдаа байсан. Давтаж болохгүй алдаа бол эрүүл мэнд” хэмээжээ.

Харин саяхан хөл хүнд гэдгээ заралсан Б.Цэцэг өмнөх алдаагаа давтахгүй маш сайхан жирэмсэлж байгаа юм.

Хэдий түүний өмнөх амьдрал нь бүтэлгүйтсэн ч салсан нөхөртэйгаа харилцаа сайтай байдаг ба өнөөдөр охинтойгоо авхуулсан зургийг нь цахим хуудаснаа хийж ийнхүү тайлбар оруулжээ.

Бүгд л анх удаагаа л аав, ээж байж үзэж байгаа тул алдах зүйл их л гарна хамаагүй ээ алдаж, онох асуудал ердөөсөө ч биш ээ. Харин аав, ээж байх үүргээ бяцхан зүрхийг хайраар дутаахгүй байх ухамсар, төлөвшил дээр алдах эрх хэнд ч байх ёсгүй. Энэ жил аав нь гутал, ээж нь цүнх авч өглөө амьдрал амттай шүү дээ. Сайн аав, сайн ээж байхад туршлага огт хэрэггүй сэтгэл байхад л болдог юм хэмээжээ.

Аавыгаа усны дусал мэт дуурайсан охинд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!