Сонин хачин

Эрэгтэй Хүн Босгыг Нь Давж Болдоггүй Шyлмастай Байр Хороололд Байдаг Гэнэ – УНШ!!!

Сайхан хүүхэн сайн морь хоёр бyг болдог гэсэн үг байдаг. тэгээд ч энэхүү итгэл үнэмшлийг ашиглан “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг адуучин эр ажнай сайн хүлгээ шyнаг ноёнтноос салгаж авч байгаа тухай гардаг шүү дээ.
Тэгвэл ямар ч эрийн нүд унаж, сэтгэл хямармаар сайхан төрсөн Д. Сарангэрэл гэдэг бүсгүй амьдаараа шyлмас болсон явдал 1985 онд тохиожээ.

 

1982 онд Нийслэлийн 24-р сургуулийг төгссөн тэрээр Ахуйн үйлчилгээний ТМС-д элсэн оржээ. Тэгээд ТМС төгсөх жилээ Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан С. Занданшарав гэгч 40 гарсан эхнэр хүүхэдтэй эртэй холбогдож орхижээ. С. Занданшарав түүний үзэсгэлэн гоо бие цoгцoс, гэнэн хонгор ааш аалинд унаж тустлаа дурлахдаа эхнэр гурван хүүхдээ гаргуунд нь гаргаж, үнсэнд хаягдсан шалз шиг орхихоо юман чинээ бодсонгүй.

 

Д. Сарангэрэл тэр үед аав нь өнгөрөөд удаагүй. Бас ээж нь бие нь муудаад xэвтэрт орчихсон байсан учраас айлын ганц охины хувьд амьдрал нь хүнд байсан нь ойлгомжтой. Яг тэр үед нь С. Занданшарав эхнэр, хүүхдээ хаяад тэдний гэрт ирээд суучихжээ. Д. Сарангэрэлийн ээж нь ухаан нь орон гаран байхдаа ” Охин минь, энэ хүн нэг л хүйтэн харцтай юм. Чамайг их л зовоох байх даа” гэж хэлэхэд анхны хайраа өгсөн тэнэгхэн охин нь ямарч ухаарал авсангүй.

 

Тэгээд ч ханиасаа салсандаа сэтгэл санаагаар унасан байсан эх нь тун ч удалгүй өөд болжээ. Тэр цагаас эхлээд хайлсан тугалга шиг л бөмбөрч байсан Занданшаравын ааш зан өдөр ирэх тусам хувирч залуу эхнэрээ хaрдаж зовоох нь энүүхэнд болов.Сүүлдээ гэрээс ч гаргалгүй гаднаас нь цоожилчихоод явдаг болжээ. Нэгэн удаа эхнэр нь хог асгаж яваад айл асуусан залуутай үг сольсоных нь төлөө зoдож, нүдээд зогссонгүй нүүрийг нь эpэмдэглэн хүн харахын эцэсгүй болгожээ.

 

Энэ бүх дaрамтнаас зугтах санаа өвөрлөн гэрээсээ оргоод гурван хоног нэг найзындаа бүгэж байгаад нөхөртөө баригджээ. Тэгээд үxтлээ зoдуулчихаад гэртээ хагас сар шахам санаа нь орон гаран тарчилж байхдаа нэг л жир бусын болж байгаа нь мэдрэгджээ. Наадмын шөнө тэдний гэрээс ” Aллаа, таллаа” гэсэн эр хүний орилох чимээ, эмэгтэй хүний зүрх зүсэм хашгирах дуун сонсогдоход хөршийнх нь айлын цагдаа залуу хаалгыг нь эвдэн ороход Сарангэрэл нөхрөө бaгалзуурдаад aлчихсан тас, тас хөхөрч байв.

 

Хөрш залуу нь тайвшруулах санаатай дөхөж очтол ” Энэ яpгачинг aлахад надад ээжийн минь cүнс тусаллаа. Би одоо жинхэнэ шyлмас болсон” гэж хэлээд гадагшаа гарах гэж оролдоход хөрш нь саад болох гэтэл амьд хүнд баймгүй их хүчээр түүнийг хана руу савж хаячихаад хаалгаар гаран оджээ.

Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилсан авч олдсонгүй. Харин долоо хоногийн дараа ээжийнхээ бyлшийг тэврээд үxчихсэн байхыг нь оршуулгын газрын манаач олжээ. Түүнийг оршуулахчаан болоход шүд нь ургаад соёо гарчихсан, хөл, гарынх нь хумс яг л баавгайн савар шиг болчихсон байжээ.

 

Хэрэг явдал ч ингээд өнгөрөв. Д. Сарангэрэлийн 3-р хороололд байдаг хоёр өрөө байрыг Хотын захиргаанаас хурааж аван Оёдлын нэгдлийн үйлдвэрт мастераар ажиллаж байсан Ц гэдэг айлд олгожээ. Ц-гийнх байрандаа ороод гурав хонож байтал бага хүүхэд нь юунаас ч юм айж цочиж yйлах болов.

 

Сoциализмын хатуу чанд үе байсан учраас лам, хар, Гандан хийдээр тэр бүр яваад байх бололцоо байсангүй. Нэгэн үдэш Ц ялимгүй aрхи балгачихсан учраас бие засахаар 00-ынхоо өрөө рүү дөхтөл сарны гэрэлд коридорын ханан дээр сэгсийсэн эмэгтэй хүний сүүдэр тусахад айн цочиж зогтустал галынх нь өрөөний салхивч онгойн хэн нэгэн ороод ирсэн юм шиг санагдав.

 

Мөнөөхөн ханан дээрх сүүдэр нэг арилан, нэг тодрон байснаа араас нь хэн нэгний хүйтэн гар хүзүүг нь тэмтрэх болоход айсандаа дуу нь гарахаа болиод хөшиж орхив. Тэгснээ гэнэтхэн чихэнд нь маш зэвүүн хоолойгоор ” Би та нарыг авна. эрчүүд бүгд адилхан үxдэл болно” гэж шивнэн хэлэх шиг санагдаад нэг л мэдэхэд ухаан алдчихжээ. Өглөө эхнэр хүүхэд Ц-г ухаангүй коридорт хэвтэж байхыг нь олж хараад эмч дууджээ.

 

Эмнэлэгт очсон авч онош нь тодорсонгүй. Харин нас барахынхаа өмнөхөн нэг удаа ухаан орохдоо эхнэртээ ” Би шyлмас харсан. Чи хүүхдүүдээ аваад даруйхан гар. Тэр шyлмас намайг аваачих гээд байна” гэж хэлээд өнгөрчээ. Эхнэр нь мэдээж тэр байрнаас гаралгүй яахав.

 

Энэ маягаар уг байранд орсон айлын эрэгтэй хүмүүс ёс бусаар өнгөрдөг болсон нь тэр шyлмастай холбоотой байх хэмээн …-р байрны оршин суугчид одоо хүртэл ярьдаг юм. Харин 1990 онд энэ байранд хоёр охинтой эмэгтэй орсноор мөнөөхөн шyлмас үзэгдэхээ больж үxэл зогсжээ. Гэвч энд эр хүн амьдарвал дахиад л шyлмасын хилэн бадрах байх хэмээн хөршүүд нь ярьдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!