Зөвлөгөө

Хийморь Сэргэж, Ажил Үйлс Тань Бүтэмжтэй Байх Болно Шүү Заавал Орж Уншаарай

Хийморь гэж зүүн Ази болон Төв Азийн бөө мөргөлийн уламжлал ёсоор хүний сүнсийг хэлдэг байна. Буддын шашинд энэ нь аз, сүр сүлдийн бэлгэдэл бөгөөд хүний сүр сүлдийн дөрвөн зүгийн бэлгэдэл болох дөрвөн амьтны голд дүрслэгддэг аж. Хүний сүр сүлдийг сэргээхийн тулд тэрхүү таван амьтны дүрс бүхий хийморийн дарцаг хийсгэх ёсон бий.

 

Мөн хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг гэнэ.

 

Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээнэ гэсэн тайлбар ч бий.

Монголд мөн төвөд хэлний орчуулгаар хийморийг “лүндаа” гэж дууддаг бөгөөд бид хийморь лүндаа гэж хоршоо үгийн байдлаар хэрэглэх нь олон. Харин монголоор үгчилбэл “салхин морь” гэсэн үг. Хийморь сэргэх, доройтох, бадрах, дэлгэрэх, босох гэх мэтийн утгыг ерөнхийд нь ойлгох авч хийморь нь “дэгдэх” гэдгийг ховор сонссон байж магад.

 

Тэгвэл энэ нь мөн л эерэг утгатай бөгөөд гэнэт их дэгжрэх, явдал бүтэмжтэй болох, аз завшаан таарах гэсэн агуулгатай юм. Аливаа хүний хийморь найман жил босоо, уруугаа, гэдэргээ, түрүүлгээ ээлжилдэг байна. Хийморийг манай монголчууд ланз үсэг бүхий ном тэргүүтний дээр мориор дүрсэлдэг бөгөөд морь болбоос гал махбодьтой аж.

 

Морь цаг гэж жин үдийг хэлдэг. Морь цаг дор зүрх, нарийн гэдэс дэлгэрэх учир морь өдөр, цаг дор өвчин засахад эдгэх, түүнчлэн нөхөр эрэх, нөхөртэй ханилахад ээлтэй сайн гэдэг. Гэхдээ 24 улиралд харгалзуулсан 12 эзний өдрийн оноолт барилдлагыг бодолцох нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!