Сонин хачин

СУДАЛГАА: ХАРААЛ БАЙНГА ХЭЛДЭГ ХҮМҮҮС АЗ ЖАРГАЛТАЙ, ЭРҮҮЛ САРУУЛ, УХААНТАЙ БАЙДАГ

Сүүлийн үед гарсан зарим судалгаанаас харахад, хараал хэлэх нь зарим талаараа хүнд тустай байдаг гэнэ. Судлаачдын хэлж буйгаар, хараал хэлдэг хүн бусдаас илүү аз жаргалтай, эрүүл, ухаантай мөн шударга байдаг гэнэ.

 

Хэрүүл маргааны үеэр хараалын үг хэлэх нь санал бодлоо хэлэхэд илүү дөхөмтэй болгодог гэнэ. Асаж буйгаа бусдад мэдэгдүүлэхийг хүсвэл хараалын үг хэрэглэхээс айх хэрэггүй юм байна.

“Хараалын үг нь зүгээр ч нэг өгүүлбэр биш юм. Сэтгэл хөдлөлийг сайн илэрхийлж чаддаг аж. Ингэснээр уур бухимдал, дотроо бодож буйгаа хэлж, сэтгэлээ амраадаг аж”.

Мөн хараалын үг байнга хэрэглэдэг хүмүүс бусадтай харьцуулахад шударга байдаг байна.

Судалгаанаас харахад, хараал хэлдэг хүмүүс худлаа ярих нь бага байдаг аж. Таны сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалж зарим нэг муухай үг хэлэх нь дасгал хийсэнтэй адил нөлөөлдөг аж. Онцгүй өдөр өнгөрөхөд, зарим нэг муухай үг хэлээд үзээрэй.

 

Хэрвээ Та өөрийнхөө хэр ухаатайг шалгаж үзэхийг хүсвэл хараалын ямар үгийг, ямар нөхцөл байдалд хэлж чадахаа бодоод үзээрэй. Хараалын үг ашигладаг хүмүүс IQ өндөртэй байх магадлалтай гэнэ.

Тэгэхээр дараагийн удаа “Дааганаас бус, даравгараасаа” гэж танд анхааруулж буй хүнд Та дээрх мэдээллийг хэлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!