Баярлалаа, Цэндбаатар аа. Мэргэжлийн бокст чи хаан мэт ялж, ард түмэн чамайг бурхан мэт шүтэх өдөр ирнэ.

Хорь ч хүрээгүй хонгор зүстэй хүү Риогийн олимпт шагналт байрт шалгарахад амтай бүхэн шагшиж байлаа.
Гай гишгэдлийг нь отож хайрлах зүрхгүй өсөрхөгчдөд машинаар мөргүүлэн, тархиндаа 32 оёдол тавиулаад заяа нь түшиж хөл дээрээ өндийв.
Гэвч алдааг нь амдаж суусан зарим нөхдийн гадуурхал, ард түмний амнаас үсчих шүлсний өөдөөс, хүүхдийнхээ живхний мөнгийг олохын тулд хар ажилд махран зүтгэсэн тэр.
Уудаг эмэндээ солиорч гудамжинд нүцгэн гүйхэд нь бүгд шоолж суув.
Санаанд нь багтсан ч дэлхийн аваргыг аргагүйн эрхэнд өнжихдөө цээжин цаана гунигтайгаар мэгшин, өнөөгийн мөчийг дөрвөн жил хүлээхээр болсон.
Токиод язганаж, тулаанч чанараа дэлхийд тунхагласан ч ялалт түүнийх байсангүй.
Ийм л тамирчин ирмэгээсээ жаахан л эмтэрчээ.
Харамсалтай нь түүний хүсэл мөрөөдөл, агуу их сэтгэлийг хүлчихлээ.
Маш их харамсаж байна.
Баярлалаа, Э.Цэндбаатар.
Мэргэжлийн бокст чи хаан мэт ялж, ард түмэн чамайг бурхан мэт шүтэх өдөр ирнэ.
Үргэлж хүндэлж, хайрласан хэвээр байх болно.
Чиний эрин үe айсуй.
via Явуу Пээгий