Цагаан Хэрэм Аадар Борооны Улмаас Нурж Доторх Нууцыг нь Ил Гаргажээ…

Х.я.т.а.д.а.а.с ирсэн мэдээ дэлхий дахиныг гайхшруулж байна. Хүн болгоны хүүхэд байхаасаа л мэдэх ХятадынЦагаан хэрэм маань орчин цагийн бүтээл байжээ.
Гадаад дотоодын олон жуулчдад үзүүлж сонирхуулдаг Бадалин хэмээх хэсэг нь XX зууны 50-иад оны дундуур баригдсан бол бас нэг алдартай хэсэг болох Мутянью нь XX зууны 80-аад онд баригдсан юм байна.
Энэ баримтууд нь удаан хугацаагаар орсон аадар борооны дараа ил болсон бөгөөд дээр дурдсан хэрмийн гаднах хэсэг бороогоор угаагдан нурж унахад дотроос нь 6 метр өндөр овоолсон шавар консервын лааз болон янз бүрийн уут эвдэрхий багаж зэрэг барилгачдын үлдээсэн аливаа барилга байгууламжийн дор үлддэг барилгын хог зэрэг зүйл гарч иржээ.
Олон хүний таамаглаж байгаагаар Мао Зэдуны тушаалаар нөхөн сэргээлт хийх нэрээр шив шинэ хэрэм барьж гадна талыг эртний хэлбэрт оруулан зарим нэг эртний мэт тоосгоор ус зайлуулагч болон бусад хуурамч хэсгийг хийсэн бололтой.
Үнэндээ бол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн таван морьтон зэрэгцэн явахаар өргөн Х.я.т.а.дын Их Цагаан Хэрэм гэж зүйл байгаагүй юм шиг. Зөвхөн зарим газар нутгийг тусгаарлан зааглахын тулд шавар овоолсон зарим хэсэгт нь тэр шавраа сайтар нягтруулж гадна байдлыг нь жаахан зассан зэрэг зүйлийг XVII зууны Х.я.т.а.дын яруу найрагчид хэтрүүлэн дуулсаар ирсэн байна.
Х.я.т.а.дад иезуитууд XIX зууны эхээр сөнөж мөхсөн боловч тэдний Хятадын соёлд уусан шингэсэн олон заншил нь одоог хүртэл байсаар байгаа билээ.
Харин Х.я.т.а.дын Их Цагаан хэрмийн тухай зүйлс зөвхөн XX зууны эхэн үеийн тэмдэглэлд гарах бөгөөд Ор.о.с-Х.я.т.а.д.ын дайны үеэр Оросын цэрэг Х.я.т.адыг дөрвөн талаас нь дайрах үедээ ямар нэг Их Цагаан Хэрэм гээч зүйлтэй огт таараагүй байна. Мөн Х.я.т.адыг эзлэн колоничилсон 8 их гүрний элдэв бичиг баримтад ч бас энэ асар том байгууламжийн тухай дурссан зүйл байдаггүй гэнэ.
Бидний мэдэх тэр асар том хэдэн зуун км урт үргэлжилсэн тоосгон хана хэрэм гэж хэзээ ч байгаагүй харин зөвхөн овоолсон шавар төдий тусгаарласан хана л байсан бололтой.
Жуулчдад их хэрмийн тухай ярихдаа 1957 онд их засвар хийсэн гэх бөгөөд түүнээс өмнө байсан хэрэм нь хүн гарахын аргагүй өндөр хэцүү байсан ба 1900 онд болсон интервенцийн үеэр олон гадаадын цэрэг хэрмийг давах гэж байхдаа а.м.ь ү.р.э.г.д.с.э.н хэмээдэг байна.
Бас хэрвээ генерал Линевич их буу авчран хэрмийг б.у.у.д.а.ж нураагаагүй бол Оросууд хэзээ ч Бээжинд орж чадахгүй байсан гэх зэргээр тайлбарлана. Иймэрхүү байдлаар жуулчны хөтөч нар Хятадын их хэрмийг хэдэн мянган жил оршин тогтнож байгаа гэж Хятад үндэстнийг магтан дуулсаар.
Хэрмийг XX зууны дундуур Маогийн тушаалаар хэдэн сая ажилчин-боолын хүчээр барьж босгосон бөгөөд домогт гардаг шиг энэ хэрмийг барьсан гэрч нарыг уг хэрмийн сууринд хийж чимээгүй болгосон бололтой.