11 аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгдээд байна – ЭНД ДАРЖ УНШ!

Одоогийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэгт аймагт малын гоц халдварт өвчин гарчээ. Мал гоц халдварт өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар орон нутгийн Мал эмнэлгийн газрын дарга болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нараас тодрууллаа.
Б.ГАНЗОРИГ: Таван аймгийн 11 голомтыг хо рио цээрийн дэглэмээс буулгасан /Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга/
Энэ жил улсын хэмжээнд шүлхий, цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар цэцэг болон мялзан өвчин дарагдсан. Харин шүлхий, үхрийн арьс товруутах өвчнийг таслан зогсоох арга хэмжээ авч, дархлаажуулалт хийж ажиллаж байна. 11 аймаг малын өвчин гарсан. Үүнээс таван аймгийн 11 голомтыг хо рио цээрийн дэглэмээс буулгасан. Улсын төсөвийн хөрөнгөөр малын халдварт өвчний эсрэг вакцин худалдан авч, дархлаажуулдаг хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг хэллээ.
М.МОЛОРЧИМЭГ: Шүлхий өвчнөөр 43 үхэр, найман хонь өвчилсөн /Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга/
Манай аймгийн Онгон, Түвшинширээ сумын дөрвөн голомтод шүлхий гарсан. Одоогоор 43 үхэр, найман хонь өвчилсөн. Гуравдугаар сарын 20-ны үеэс хязгаарлалтын дэглэм тогтоож, долдугаар сарын 23-нд хөл хо рио суларсан. 2017 онд манай аймгийн 12 суманд шүлхий гарсан. Сүүлий гурван жил дархлаажуулах арга хэмжээ авч, ажиллаж байна.
Д.МӨНХСАЙХАН: Шүлхий гарсны улмаас дөрвөн мянган мал хөл хо рионд байна /Баянхонгор аймгийн Засаг дарга/
Манай аймгийн Хүрээмарал, Өлзийт, Жинст суманд шүлхий гарсан. Дөрвөн мянган мал хөл хо рионд байна. Одоогийн байдлаар 1.2 сая толгой малд вакцин хийсэн. Манайх нийт 2.7 сая толгой малтай. Үлдсэн малд урьдчилан сэргийлэх вакцин хийх төлөвлөгөөтэй байна.
Б.ОДБАЯР: Манай аймгийн найман суманд бог малын мялзан өвчин батлагдсан /Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга/
Манай аймгийн найман суманд бог малын мялзан өвчин батлагдсан. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг сая толгой малд вакцин хийсэн байна. Тус өвчний улмаас хо рогдол багатай. Вакцин хийснээс хойш мал хо рогдоогүй. Өөр төрлийн гоц халдварт өвчин гараагүй.
Ц.Гэрэл: Мялзан өвчнөөр 61 ямаа хо.рогдсон /Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн/
Манай аймагт шүлхий, бог малын мялзан өвчин гарсан. Шүлхий өвчин Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай, Луус, Хулд, Сайнцагаан суманд илэрсэн. Харин богд малын мялзан гурван суманд гарсан. Одоогоор хөл хо рио тогтоож, малд дархлаажуулалтын вакцин хийж байна. Шүлхий өвчнөөр мал хо.рогдоогүй. Харин мялзангаар 61 ямаа хо рогдсон.
Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган суманд малын гоц ха.лдварт шүлхий өвчин гарч, мал, амьтны шилжих хөдөлгөөнд хо рио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Дэлүүн суманд малын гоц халдварт шүлхий өвчний 13 тохиолдол, Булган суманд шүлхий өвчний 51 тохиолдол бүртгэгдээд буй аж.
Гоц халдварт өвчиний тархалтыг хумих үүднээс тус аймгийн Засаг даргын 2021 оны 718 дугаар захирамжаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хөл хо рио тогтоосон байна. Дээрх хугацаанд малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хо ригложээ.
ergelt.mn