СОЛОНГОН ААШТ Зөөсий охиныг харааж загнаж байгаа бичлэгнийхээ тухай тайлбар хийв

Тэр бичлэгний тухайд тайлбар хийе.
8-дугаар сарын 19-ий өдөр миний шинжилгээний хариу эерэг гарсан. Хүүхэд асрагчийн маань хоолой өвдөөд гэртээ байсан үед би хөдөөнөөс шууд ирээд хүүхдүүдээ харж байх тэр үед л хийгдсэн бичлэг юм. Хүүхдүүдийн аав тэдний төлөө сошиал, олон нийтийн хэрэгслээр учиргүй сайхан уярч, ярьж явдаг аав руу нь шинжилгээний хариу маань сөрөг гарсан тэр өдөр холбогдох гэж хэдэн арван удаа үзсэн.
Холбогдох гэж үзсэн маань яах ч арга байгаагүй ээ. Яагаад гэвэл миний астма хөдлөөд, амсьгалын дутагдалтай, маш хүнд байдалтай корона туссан байсан учраас хоёр хүүхдээ хэдн үлдээх вэ гэсэн гарцаагүй байдлаар хүүхдүүдийнхээ аав руу 10 аас дээш удаа залгасан тохиолдлоор хамгийн сүүлд нь тэр бичлэг хийгдсэн байдаг юм аа.
Тэр бичлэгийг хийж байгаа нөхцөл байдал нь Зөөсийгийн хоёр дүү нь гэртээ үлдээд, би түргэний машинаар явж байсан. Яг ийм нөхцөл байдалд миний яриаг бичээд, охиныхоо хажууд видео бичлэг хийгээд явж байдаг ийм л хүн тэр Дэлгэрмөрөн. Хэрвээ би түргэний машинд хүндрэл өгөөд үхчихсэн байсан бол тэр хүн миний шарилан дээр энэ бичлэгийг тавих байсан уу??? гэж хэлмээр байна.
Яагаад 8 дугаар сарын 19-д болсон тэр үйл явдлын бичлэгийг тэр өдөр нь тавьчихаж чадаагүй юм бэ??? Өнөөдөр бид корона тусаад хоёр хүүхдээ болон өөрийгөө эдгээгээд, босоод, сэргээд энэ амьдралд тэмцэж амьдарч байна. Харин тэр хүний бүх үйлдлийг нуугаад, тэвчээд, өөрт нь амьдрах орон зайг нь үлдээж байхад яагаад сарын дараа сошиал олон нийтийн хэрэгслээр хийсэн энэ бичлэгээ тавьж ийм үйлдэл хийж байна вэ гэж бодохоор надад үнэндээ аймаар байна.
Бас нэг зүйлийг хандаж хэлмээр байна.
Монгол улс хууль дүрэмтэй. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг хуулийн дагуу шийдэж, тэр хүн яллагдаад явж байгаа. Энэ цаг хугацаанд Дэлгэрмөрөөн чи 14хөн настай охиноо гэр бүлийн энэ хэрүүл, өөрийнхөө арчаагүй байдалдаа битгий оролцуулж, ашиглаж байгаач ээ. Өнөөдөр чи Монголын урлагийн салбарыг 25 жил төлөөлөөд амьдарч байгаа. Бас эцэг хүн юм бол үлдэх үр хүүхдүүдийнхээ төлөө ухамсартайгаар зөв амьдраач гэж би чамаас хүсмээр байна.
Би одоо дахиж мэдээлэл хүргэмээргүй байна. Ямар ч байсан үр хүүхдүүдээ өсгөөд явж байх үед байнгын бичлэг, сүрдүүлэг хийдэг байсан. Гурван жилийн хугацаанд намайг асрагчтай минь цуг байнгын доромжилдог байсныг би тэсч явж байгаа билээ.
Энэ бүгдийг Монголын цагдаа, шүүхийн байгууллага, гэр бүл хүүхэд хөгжлийн төв гээд бүгд мэдэж байгаа болов ч би л дуугардаггүй.
Хэрвээ би дуугарах юм бол Монгол улсын иргэний бүртгэлд байгаа надаас төрсөн хүүхдүүдийг минь зарлаад, ярьж хэлж явахын оронд өөрийнхөө нэр дээр байгаа олон сайхан хүүхдүүдээ асраад яв Дэлгэрмөрөөн. Би та бүхэнтэй үнэхээр харьцахыг хүсэхгүй байгаа шүү гэдгийг тэр бичлэгний эздэд зориулж хэлмээр байна.
Одоо би үнэхээр би үнэхээр хүсэхгүй байна. Энэ харилцаагаа дуусгаад үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл саруул, сайн сайхан байхын төлөө, тэвчээртэй зүтгэлтэй, амаа сайн хамхиж амьдарцгаая аа гэж Дэлгэрмөрөн чамаас хүсч байна.