Зөвлөгөө
Хүний биед хий хуримтлагдсан бол онош тодорхойгүй өвдөж, ядарч сульддаг

1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
- Хөх аргал, хомоолын утаа
- Ясны хиншүү
- Толгой, шийрний хярвас
- Шар эсгийний хярвас
- Хуушуур, буузны үнэр
- Цууны үнэр
- Сонгино, гааны үнэр
- Сармисны үнэр
2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
- Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
- Халуун яс
- Жигнэсэн мах
- Хуушуур
- Шар тос
- Чөмөгний тос
- Ургамлын үрийн тос
- Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос
3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах
- Ясны шөлөнд хийсэн бантан
- Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
- Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
- Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
- 150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол а рхи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх
- Арвидсан хийг цагаанаар дарах: 15 гр замбайн гурилыг 5 гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.
- Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цу с төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
- Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух
- 50гр монгол а рхинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
- Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
- Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
- Хонины махтай гурилтай шөл
- Адууны мөлжсөн ясны шөл
- Халгайн зутан
- Эдгээр хоолыг ээлжлэн хэ рэглэж болно.
Хий босох цагууд: – Өглөө: 7.40-11.40 – Орой: 17.40-19.40
Хийн цэгүүд:
- Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
- 2 чихний арын төвгөр
- 2 чихний нүх
- 2 чамархай
- Хүн хонхор
- Ооч
- Эгэмний сэтэрхий
- Эгэмний төвгөр
- Хүйс
- Умдаг ясны дээд тал
- 2 бөөр тушаа (араас)
- Олон уулзах
- Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
- 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
- Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
- Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)
ireedui.club