Мэдээ Мэдээлэл

Дуучин Б.Сарантуяагийн хүү ажилладаг ресторандаа ээжийгээ болзоонд урьжээ

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн хүү Б.Эрхэмбилэг 24 настай бөгөөд жил гаран Ариг-Аня ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. Тэрээр ээжийгээ ажиллаж буй ресторандаа болзоонд урьж гэнэтийн бэлэг барьжээ.

Дуучин маань цахим хуудаснаа хүүдээ баярласан тухайгаа илэрхийлсэн байна.

Б.Эрхэмбилэг: Дуучин Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нь Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.Тэрээр 1970 оны 04 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь Монгол ээж нь Якут гэдгийг бид сайн мэднэ. Поп хатагтай маань эцэг эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Тэрээр нэгэн ярилцланд Сайхан хоёр эрдэнэс шиг хүний дундаас тө рсөн юм чинь яаж гялтайхгүй байхав дээ.Энэ хоёр сайхан ээж, аавынхаа буянд өдий зэрэгтэй сайхан ам ьдарч байна даа гэж хувьдаа залбирдаг, боддог. Манай ээж якутаас 1976 онд ирээд аавын дүү нарыг үр хүүхдийнхээ зэрэгцээгээр цуг өсгөлцөөд явсан. Манай ээж сэт гэлийн тэнхээтэй, хүн чанар сайтай хүн болов уу. Бага байхад зөндөө олон ээж нар Якут руугаа буцаж байгаа тухай би сонсч л байсан.Манай ээжийн найз нар ч нутаг буцаж байсан даа. Ээж маань тэднээс торойгоод үлдсэн. Тэгээд бодохоор их тэвчээртэй, Монголчууд гэж анх ярьдаг байсан бол манай Монгол гэж ярьдаг тэр чигээрээ Монгол хүн болсон доо хэмээжээ.

Зөвлөлтийн 9 дүгээр сургуулийг төгссөн тэрбээр орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч тун дажгүй ярьчихдаг.“Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр үеэс л нэр хүндтэй болж алдаршиж эхэлсэн учир үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байжээ.Поп хатагтайн үндсэн хобби нь дуу бөгөөд дуугаараа л ганцхан ам ь зууж байгаа хүн хэмээн ярилцлаганд дурджээ.

Мөн тэрээр эрүүл зөв хоололт, мацаг барих хичээлд сонирхон суудаг. Ориг Монгол хэв маягаар ам ьдархыг хичээдэг гэнэ.Дуучин Сарантуяа маань гурван сайхан хүүхдийн ээж, бөгөөд ганц бие хүчирхэг ээжүүдийн нэг юм. Тэдний бяцхан хүү эрийн цээнд хүрж бяцхан охидууд нь үзэсгэлэнт бүсгүйчүүл болжээ.Том хүү Б.Эрхэмбилэг хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүйлэн ажиллаж сурдаг ухаалаг хүү юм. Ариг аня-д нэг хэсэг зөөгч хийж байсан тэрээр хичээлээ тараад бие даалт, даалгавруудаа хийсний дараа 16.00 цагт ажилдаа явж 12.00 цагт тардаг байжээ. Аль болох өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог ба усан бассейн, фитнессээр чөлөөт цагаараа хичээлдэг байна.Зөөгч хийж байсан талаараа тэрээр би эндээс маш олон зүйлсийг сурч байгаа. Хүмүүстэй харилцаж, эв дүйг нь олж юу хүсэж байгааг нь сайн ойлгодог юм байна лээ. Өдөр бүр л өөр өөр зан араншинтай олон янзын хүмүүс үйлчлүүлж байгаа шүү дээ.

Тиймээс хүн бүрийг ялгалгүй харьцаж үйлчлүүлэгчийг хүндлэх соёлд суралцаж байгаа.Дуучин Сарантуяагын хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Би энд ам ьдралын зах зухаас нь л сурч, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч байна. Нөгөө талаар хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гамтай хэ рэглэж, зөв зүйлд зарцуулахыг хичээдэг. Өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ эцэг эхээрээ авхуулах биш, өөрөө хөдөлмөрлөж олбол илүү үнэ цэнэтэй шүү дээ хэмээжээ.Харин охидууд нь үзэсгэлэнтэй бүсгүйчүүл болжээ. Цаашдийн ажил, ам ьдралд нь аз жаргал хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!