Мэдээ Мэдээлэл

Төрөх эмнэлэгт танил талгүй л бол ямар байдгийг харуулсан харамсалтай явдал гарчээ…ЭНД ДАРЖ УНШ!

“Эх барих эмч нь байхгүй байна. Битгий дүлээд бай“ гэж юу юугүй төрөх дөхчихөөд, хүүхдийнх толгой нь цухуйчихсан байхад тусламж үзүүлэлгүй байсаар байгаад долоон сартай дутуу төрөлтийг аварч чадалгүй эндүүлсэн хэрэг гарчээ. Анхны үрийнхээ зулайг үнэрлэж чадалгүй, долоон сар хэвлийдээ тээсэн үрээ алдсан н.Эрдэнэтуяа гэх эмэгтэйг өвдөлт өгч эмнэлгийн кордоороо тусламж гуйн мөлхөж байхад нь тухайн өдрийн хариуцлагатай жижүүр, эмч, сувилагчдын хэн хэн нь тоохгүй байсаар хүүхэд дотроо бүтэж амьгүй гарчээ.

 

Төрөх эмнэлэгт цэвэрлэгч байсан ч хамаагүй танил талгүй л бол үйлчилгээ ямар байдгийг харуулсан дээрх харамсалтай явдалд бүсгүйн ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд баяр тэмдэглээд ажлаа мартсан эмнэлгийн албан хаагчдад хариуцлага хэрхэн яаж тооцогдох нь хохирогчдийн ар гэрийнхэнд хүлээлт үүсгэж байгаа гэнэ.

 

“ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ХАРГИСЛАЛ”-ыг ээжүүд одоо ч мартаж чаддаггүй… Тэд бодит жишээгээ бичиж дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ

Эх хүн, ээж хүн болно гэдэг эмэгтэй хүн бүрийн хувьд амьдралых нь хамгийн гайхалтай мөч байдаг. Гэвч Монгол эмнэлгийн нөхцөлд энэ гайхалтай гэх үгийг баллуурдахад тун амархан. Улсын гэх тодотголтой эмнэлэгт амаржсан ээж нар ямар нөхцөлд төрж байснаа, эх барьж авч буй эмч сувилагч нарын доголдолтой харилцаанаас болж хэрхэн сэтгэлийн дарамттай төрсөн, мөнгөгүй бол эмч, эмнэлгийн ажилчид доромжилж харилцдаг зэрэг эх хүн болж буй эмзэг сэтгэл зүйтэй эмэгтэйчүүдэд байж боломгүй ааш араншин, үйлдэл гаргадаг талаар өөр өөрсдийн бодит жишээ бичиж дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ.

 

Иргэн О: Дөрвөн хүүхдийн ээж хүн байна. Төрөх эмнэлэг үнэхээр хоёр хүний амиар дэнчин тавьж байдаг аймшигтай газар. Сүүлийн 2 төрөлт дээрээ маш их зовсон мөнгө өгөөгүй учраас. Хүүхдийн толгой цухуйчаад байхад эх баригч байхгүй бэлдсэн төрөх ор ч байгаагүй. Сувилагч нь дүлж болохгүй гээд хэдэн минут зогсоосон байдаг юм. Бас төрсний дараа тэр асрагч авгай бол үнэхээр харгис байсан одоо болтол бодохоор гомдол төрдөг. Дөнгөж төрсөн хүнийг хайрлах сэтгэл өчүүхэн төдий ч байхгүй харгис хүн байсан.

 

Иргэн Н: 5 хүүхдийн маань 4 нь 1-р төрөхөд төрж байсан томыгоо төрүүлэх үед нас ч залуу юмны учир мэддэггүй байжээ. Анхны хүүхэд дээрээ 2004 онд базлалт өгөөд очиход хүлээн авахын эрэгтэй эмч хүүхэд нь том тээлттэй өөрөөрөө 3кг-с дээш хүүхэд төрүүлж чадахгүй гэж хэлснийг дамжуулж хэлэхэд тасгийн эрхлэгч тэр юугаа мэддэгийн гээд өөрөөр нь төрүүлнэ жижиг гэдэстэй хүүхдийн жин бага гэж хэлээд бараг 24 цаг гүрийлгэсэн дээ сүүлдээ өвдөлтөндөө тамирдаад нойргүй хоолгүй удаад муужирч байж кесар хагалгаанд орсон доо. Багажаар татуулж гарсан болохоор охины маань толгой багажны оромтой болчихсон байсан. Охиноо ямар их өвдсөн бол доо гэж өрөвдөөд баахан уйлж билээ. Ээж маань асрагч сувилагчийн эв олж байж аяга шөлний бараа харсан даа. Танил талгүй л бол хэцүү юм байна лээ

 

Иргэн Д: Үнэхээр үнэн шүү. Танилгүй бол төрөхөд маш хэцүү үе болсон байна лээ. 2012 онд Эх нялхасын ……. эмч намайг сэдээлт хийчихээд яг 24 цаг байлгасан. Маш их өвдөлттэй бүр ямар ч тэнхээгүй болчихоод аврал эрэхэд үхэхгүй ээ гээд тоохгүй тэгээд өглөөний ээлж солигдох үед нөгөө эмч нар нь тэр эмчийг өчигдөр өглөө мизо тавьсан хүнээ төрүүлсэнгүй гэж загнатал төрөх өрөөнд намайг авч ороод л хаалгаа түгжиж байгаад л намайг загнаад л гуяруу хэд хэд алгадаж, зөндөө муу муухай үгээр доромжилж хараасан. Арай гэж төрүүлчихээд шууд энгийн тасаг руу явуулчихсан. Явах замд миний толгой эргээд байна гээд намайг түрж байсан сувилагчид хэлтэл би аль хэдийн ухаан алдчихсан өөр өрөөнд олон эмч сандралдсан хүүхэд минь ч байхгүй хэвтэж байсан. Тэр эмчийн нэрийг одоо ч хүртэл тодоос тод санадаг. Маш их гомдсон.

Иргэн Д: Хоёр дахь удаагаа төрөхдөө 1-р төрөхөд төрөөд гуйлгачин хүн шоронд орвол ийм байдаг бхдаа гэж бодсон доо. Сэргээх өрөө нь нөгөө өндөр нарийн насилкан дээр дусал залгаад хүүхдийг нь авчраад өгчихсөн. Хүүхэд уйлна. Хүүхдээ хөхүүл гэнэ бас шөлөө уу гэнэ. Хөлөө ч мэдрэхгүй байгаа хүн яаж тийм нарийн орон дээр эргэх вэ дээ. Манай охин ядаж байтал маш чанга дуутайгаар уйлна. Хүүхэд чинь уйлаад байна хөхүүлээч гэнээ. Урьд тийм хүйтэн хөндий байдлыг үнэхээр мэдэрч төрөөгүй болохоор айх гайхах 2 зэрэгцээд шүд зуудаг л юм бна лээ.

 

Иргэн М: Ёстой зөв пост байна. Нээрээ л хэлмээр санагддаг шүү… 2018 онд томыгоо гэнэт ус гараад очоол эм тавиад яг хүчтэй өвдөлт нь 4-5 цаг өвдөөд л төрсөн. Заа яасан бэ гэхээр “эх барих эмч” бол ваав маш сайн үнэхээр л мэргэшсэн хүн гэж нрээ сайхан юмдаа гэмээр… Заа тэр өдрийг гарсан их эмчийг бол бурхан өршөөг хүнд оёдол хийж байж өвчин намдаах хийсэн үгүйг нь шалгах, өвдөлт маш их өгөөд байна гээд бхад юундаа маяглаад байгаан ч гэх шиг. Зааа тэгээд нярайн сувилагчийн муухай ааштайг ээ. АНХЛАН төрөгч нар чинь хөөрхий судалж мэдсэн мэдээгүй гээд зөндөө л хүн бгаашд хүүхдээ тэгдэггүйн ингэдэггүйн гээл хүн загнаад байсан их сонин. Сая бага хүүхдээ төрүүлэхэд сайхан төрсөөн. Харин нөгөө нярайн сувилагч чинь яг таардгымдаа. Бас л нөгөө муухай харилцаатай хэвээрээ. Гэхдээ энэ удаад хэлэх үгээ өөдөөс нь бүгдийг нь хэлээд хэрэлдсэн тэгсэн чинь харин овоо хүн шиг ярьж зөвлөж нтр БИТГИЙ ийм бай л даа…. Олон янзын хүнд үйлчилдэг хэцүү л блгүй яахав Гэхдээ л.

 

/ДАРХАН төрөх/ Иргэн Г: 2016 онд 1-р эмнэлэг дээр төрөх гээд өвдөөд очиход болоогүй байна гээд ерөөсөө үзлэг нтр хийхгүй өөрөө л эмч дээрээ очоод би өвдөөд байнаа цус нтр гараад байна үзээд өгөөч гэж удаа дараа гуйн барин үзүүлтэл шууд хагалгаанд орохоор болоод кесараар төрсөн. Гэнэт хагалгаанд орсон болохоор бөөн шок. Өвдөж ядаж байхад хайлдаг утсаар оёх уу ямар утсаар оёх уу үнэ нь 2 өөр нтр гээд. Хагалгаанаас гарав уу гүү юу нэг сувилагч нь би буух гээд байна мөнгөө мобайлдчих гээд хажууд зогсоод байвал яах вэ. Мэдээгүйжүүлэх тариа нь ч гараагүй байхад шүү дээ. Босож ч чадахгүй байж байтал хүүхдийг маань хажууд хүүхдээ аваарай гээд үлдээчихнэ. Харгис юм билээ. Хагалуулах байснаа эртхэн мэдсэн бол өгдөг мөнгийг нь өгөөд төрдөг байж л гэж бодсон доо. Монголд Нийгмийн даатгал төлсний хэрэг үнэндээ хэрэггүй санагдсан.

 

Иргэн А: Эх баригч эмч сувилагч тухайн хүн бүрийн харилцаа хүнлэг сэтгэлийн асуудал юм шиг санагддаг даа. Эхний төрөлт дээрээ хүүхдээ арай гэж төрүүүлээд амрах орон дээрээ хэвтэж байтал орны хөл амраах хэсэг нь салж унаад маш хүчтэй саваад тэрнээс болж нялх биетэй хөдөлж ч чадахгүй бүтэн сар суудлын мэдрэлийн өвдөлттэй эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэж хөл дээрээ босч байсан. Дунд 2 хүү дээрээ сайхан харилцаатай эзэмшсэн мэргэжилдээ хүндэтгэлтэй ханддаг хэвийн харилцаатай эмч нарын хяналтанд аятайхан л амаржсан. Харин бага хүүхдээ төрүүлэхдээ бас л сарын асаргаанд орсон. 2 хөлийг 2 тийш нь хүчтэй дарсаар байгаад умдагны ясыг цуулчихсан одоо ч бодохоор зүрх үхдэг. Хүүхдийн эгэм хугарчих шиг боллоо гээд нярайн эмчээ дуудаад үзүүлтэл зүгээр байсан. Эмч нь нэг юм түг гэж дуугарсан гээд л өнгөрсөн. Тэгтэл би орон дээрээс хөлөө ч хөдөлгөж чадахгүй байсан гайхаад эхоны эмчид үзүүлтэл яс цуурсан байна гэнгүүтээ яасан тургшлагагүй байнаа 4 дэхээ төрж байж заавал даруулж байдаг гээд намайг буруутгаад ар гэртээ зөвөөр ойлгуулаарай 3 сар хөдөлгөөн байгатай 14 хоног хойшоо ухарч ахлаарай гээд хэдэн эм бичиж өгөөд л гаргасан даа”

 

Иргэн О: Анхныхаа нэг дүгээр төрөхөд.түрээлсэн юу ч мэдэхгүй хэдэн цаг өвдөөд.эмч нар нь юундаа.орилоод байгаа юм гээд л загнаад байна хэн ч ийм байна тийм байна гээд зөвлөөд өгөхгүй хүүхэд доошилсон байхад хатуу юм.дээр сууж болохгүйг ч мэдэхгүй газар суугаад нааш цааш хөдлөөл байсан орж ирээд.дуугай бай гэхээс юу.ч хэлээгүй юу ч.мөнгө өгөөгүй байсан болохоор тоох хүн байгаагүй биз. Сүүлд харин хувийн эмнэлэгт төрсөн бүх эмэгтэйчүүд ийм үйчилгээ аваад л төрдөг байгаасаа гэж хүссэн шүү үнэхээр амар байсан.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!