Зөвлөгөө

9 настай хүүгээ сургуулиа тараад өөр зүг рүү яваад байгааг анзаарсан аав учрыг нь олохоор шийджээ. Гэтэл хүү нь…

Сүүлийн үед хүү нь сургуулиасаа оройтож ирээд байгааг аав нь анзаарч эхэлжээ. Барри хүүдээ халаасны мөнгө үргэлж өгдөг бөгөөд нэг мэдэхэд л хүү нь мөнгөгүй болчхоод байгааг мэдсэн тэрээр шалтгааныг нь судлахаар шийдсэн юм.

Түүний нэрийг Кэн Амантэ гэдэг бөгөөд тухайн үед 9 настай байсан юм.Хүү өөрийн насандаа тохироогүй ухаалаг, хариуцлагатай нэгэн байж. Сургууль гэр хоёрын хооронд алхдаг байсан тэрээр сүүлийн үед оройтоод байгааг аав нь анзаарчих нь тэр.

Хүү нь цагтаа гэртээ ирээд 10 минутын дараа буцаж гарч ирэн өөр тийшээ явж буйг Барри харж юу болоод байгааг нэг мөр мэдэхээр даган явжээ. Хүү сургуулийнхаа цүнхийг үүрсэн хэвээр байсан бөгөөд хараад байхад цүнх нь хоосон мэт байлаа.

Тэрээр хүнсний дэлгүүр ороод буцаж гарч ирэхдээ цүнх нь дүүрэн юмтай гэмээр овортой байхыг Барри харж зогсов. Кэн алхсаар алхсаар хотын захад ирээд хүнгүй буланд очоод тонгойж нэг зүйл хайгаад байгаа мэт харагдахад аав нь гайхаж эхэлсэн юм. Юу хийгээд байгаа юм бол? гэж бодсон эцэг төд удалгүй бүх учрыг тайлсан юм.

Кэн хүүгийн бүх зорилго ердөө гудамжны нохой хооллох байсан бөгөөд халаасны мөнгөө цуглуулан дэлгүүрээс нохойн хоол авч явдгийг эцэг нь мэдсэн юм. Энэ явдлын дараа эцэг хүү хоёр тэдгээр нохойнуудад туслахаар шийдэж амьдрах байр, идэх хоолоор хангах байгууллага нээж амжилттай ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!