Ж.Батзандан Элчин Сайдын Албан Тушаалаа Голов уу?

Ардчилсан намын бүлгийг задлаж, Ардын намынхантай эсрэг МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан Ж.Батзандан шагналаа авч Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон. Зөвлөхийн ажлаа чамалж, цөллөгтэй жишиж явдгаа цахим хуудастаа бичиж, “поп”-роод амжсан.
Тэгвэл энэ удаад тэрээр Элчин сайдаар очоогүй, зөвлөхийн албан тушаалаа голж “Миний бие Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд өөрийн сошиал платформуудаараа дамжуулан нийтлэл, мэдээлэлүүд тогтмол хүргэх болно.
Мөн миний бие Монгол улсын Элчин сайд биш, харин хууль, улс төр, эдийн засаг, нийгмийн судлагаа хариуцсан Зөвлөх нэртэй ажилтан болохыг зөвөөр ойлгоно уу. Гадаадад зөвхөн томилогдсон элчин сайд л Монгол улсыг албан ёсоор төлөөлнө. Судлаач, зөвлөх төлөөлөхгүй гэдгийг ч энэ дашрамд дуулгая” гэжээ.
Гудамжны жагсаалаас улс төрд орсон Ж.Батзанданд олон нийт ам муутай байдаг. Өнгөрсөн найман жилийн хугацаан дахь түүний улс төрд гаргасан зан авир, шударга бус шийдвэрүүд, ашиг хонжоо хайсан үйлдэл, үр дүнгүй яриа, үйл бүрт хүмүүс дүгнэлт хийж эцэст нь “Попын хаан” гэх хочийг хүртэл өгсөн байдаг.
Сүүлийн үед ордноор их харагдах болсон тэрбээр Австрали дахь Элчин зөвлөхөөр томилогдох ажлаа хөөцөлдөж байсан бололтой.
Дашрамд дурдахад, түүний ах Ж.Баатарчулуун Хөх хотод консулаар ажиллаж буй бөгөөд визний наймаа болон бусад хууль бус шийдвэр гаргасан гэх хэл аманд байнга өртдөг билээ. Мөн бас нэг ах Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээрвийн яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд томоохон албан тушаалуудыг хашиж байсан юм.
Элчин зөвлөхийг Гадаад харилцааны сайд тушаал гаргаж томилдог билээ.
Уг томилгоог гадаад харилцааны яамны зарим дипломатууд эсэргүүцэж буй бололтой. Тухайлбал, уг албанд харилцаа хандлага, ёс зүй өндөр түвшинд бэлтгэгдсэн хүн томилогдох ёстой юм.
Эх сурвалж: factnews.mn