Сонин хачин

Жүжигчин Цогтоо, Туяа нарын нууц ил боллоо

Эмоци продакшны жүжигчин +17 цувралын дүрээрээ олонд танигдсан У.Цогтбаяр буюу Цогтоо этгээд үг хэллэг үйл хөдлөлөөрөө эрхгүй хүмүүсийн анхаарлыг татдаг жүжигчдийн нэг.

Өдгөө эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг билээ. Сошиал орчинд тун идэвхтэй байдаг түүний амьдрал дэлгээд тавьсан ном гэлтэй.

Тэгвэл өчигдөр жүжигчин залуу өөрийн цахим хуудсандаа нэгэн стори хийсэн нь олон хүний бухимдлыг хүргэн шүүмжлэл дагуулаад амжсан.

Тэрээр хэлэхдээ “Энэ бол зураг авалт шүү, битгий буруугаар ойлгоорой миний дагагчид намайг ойлгоно гайгүй дээ” хэмээн постолжээ.

Тиймээ энэ бол +17 цувралын season2 17 pro max зураг авалтын хэсэг байсан юм. Тун удахгүй шинэхэн бүтээлээ гаргах гэж байгаа залуустаа баяр хүргэж хэсэг хором ярилцсан юм.

-Жүжигчин Цогтоо гэж нийгэмд, тэр дундаа урлагийн салбарт танигдах хамгийн том хүчин зүйл юу байв?

-Ямарваа нэг уран бүтээлийн дүрд зөвхөн би ажиллаж байгаа учраас дахин давтагдахгүй гэж боддог. Яагаад гэвэл миний аливаад хандах хандлага, туулж өнгөрүүлсэн амьдрал, цаг хугацаагаар хэн ч амьдраагүй. Тиймээс дүр бүртээ чин сэтгэлээсээ хандаж, дурлаж орсон урлагтаа бүх зүйлээ зориулж ажилладаг.

-Жүжигчний хувьд өсөн дэвжих, өөрийгөө улам бүр хөгжүүлэх зорилго өвөртөлж явдаг нь дамжиггүй байх. Цаашид авьяас, чадвараа ирлэхийн тулд ямар дүрд, тодруулбал дэлгэцийн ямар уран бүтээлд тоглож үзэж, өөрийгөө сорих хүсэлтэй байдаг вэ?

-Миний хувьд саяхан нэг фестивалийн хүрээнд кинонд тоглосон. Өмнө нь бас хүнд жанрын сэтгэлзүйн сэдэвтэй кинонд дүр бүтээж байсан. Ер нь дүр гололгүй, сайн зохиол байвал ямар ч бүтээлд тоглоход бэлэн.

-Анх хошин урлагийн салбарт орж ирэхэд хэцүү бэрх зүйл байсан нь тодорхой байх. Цогтоо гэж жүжигчин нийгэмд төлөвших хүртэл туулсан замаа товчхон яривал?

-Намайг хүүхэд байхад Үндэсний тв-ээр “Гэрэлтэй цонх” гэж нэвтрүүлэг гардаг байв. Үүний өмнө 5-10 минут хошин шогийн тоглолт үзүүлдэг байхад манай гэрийнхэн хүлээж байгаад үзэж, инээлддэг байлаа. Энэ нь тухайн үед надад хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг байсан. Тийм болохоор энэ салбарт орох юмсан гэж мөрөөдөж эхэлсэн. Удалгүй дунд ангид орохоосоо өмнө жүжгийн дугуйланд зорьж очин бүртгүүлж, 10 жилээ төгстлөө дугуйландаа тогтмол явдаг байв.

Бас Дарханы “DBS” тв-ийн “Санчир гараг” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Улмаар сургуулиа төгсөөд ямар ч эргэлзэлгүй жүжигчний мэргэжлээр суралцсан даа. Их сургуулиа төгссөний дараа шууд “Эмоци” продакшнд ороогүй. Өмнө нь кинонд дуу оруулдаг байсан. Олон талын хоолойд хувирч, жүжиглэдэг. Энэ нь хошин урлагийн жүжигчин болоход нөлөөлсөн байх. Ингээд “Эмоци” продакшн анх үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд орж ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл энэ хамт олонтойгоо байгаа.

-Ойрын 10 жилийн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ?

-Арван жилийн дараа гэхэд Азид цахиур хагалаад улмаар дэлхийн тавцанд гарчихсан, хувийн онгоцоороо дэлхийн бүхий л үзэсгэлэнтэй газраар аялж, CNN телевизийн онцлох зочин болчихсон сууж байх болно оо. (Инээв)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!