Мэдээ Мэдээлэл

Николас Кейжийг орон гэргүй хүн гэж андууран, зоогийн газраас хөөжээ

Холливудын нэрт жүжигчин Николас Кейж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Лас Вегас хотын нэгэн зоогийн газраас хөөгджээ. Болсон явдлын талаар “The Sun” сэтгүүлд нийтэлсэн байна.

Дүрс бичлэгт хөл нүцгэн, ирвэсийн эрээн өмдтэй Кейж өөрийг нь орхин явах гэж буй нэгэн бүсгүйтэй ярилцахыг оролдож байгаа нь бичигджээ. Хэсэг хугацааны дараа 57 настай нэрт жүжигчнийг хар арьст хамгаалагч дагуулан явж, зоогийн газраасаа хөөн гаргаж, хаалгаа хаасан байна.


Гэрчүүдийн хэлснээр, зоогийн газрынхан согтуу жүжигчнийг орон гэргүй хүнтэй андуурчээ.

Зоогийн газрын ажилтнууд “The Sun”-д ярилцлага өгч, Николас Кейж маш үнэтэй, 1980 оны Макаллан виски, текила уусан гэж хэлсэн байна. Кейж шаахайгаа тайлан буйдан дээр хөл нүцгэн сууж, улмаар хөл дээрээ тогтож ядан дэнжигнэж, бусад руу хашгирч, зарим нэгтэй нь муудалцаж байсан аж.

Нэрт жүжигчнийг тус зоогийн газраар тогтмол үйлчлүүлдэг нэгэн үйлчлүүлэгч гэрт нь хүргэж өгчээ.

Николас Кейж өнгөрсөн гуравдугаар сард тав дахь удаагаа гэрлэсэн билээ. Түүний сонголт 26 настай Рико Шибату байв. Хуримын ёслол Лас Вегас хотод болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!