Мэдээ Мэдээлэл

Учрал гишүүн 300 ахмадыг сэргээн засах эмчилгээнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулна Аав, ээждээ дуулгаарай гэжээ

Ахмадуудаа урьж байна Нэг хоног буюу 24 цагт 86400 секунд байдаг гэдгийг та мэдэхүү? Тэгвэл энэ 86400 секундын хэдийг нь та бусдын сайн сайхны төлөө зарцуулдаг вэ? Энэ л асуултын хариултыг олохоор миний бие нөхдийн хамт Англид оюутан байхдаа анх 86000 төрийн бус байгууллагыг байгуулж байсан. Тэгвэл өдгөө 86400 төрийн бус байгууллага маань ахмадаа ачлах олон санаачлагыг хэрэгжүүлдэг ахмадуудын маань хайртай байгууллага болжээ.

 

Өөрийн байгуулсан “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгээ түшиглэн 2 сарын өмнө 86400 төрийн бус байгууллага маань ахмадын өдөр өнжүүлэх, сэргээн засах үйлчилгээний төвийг нээснээс хойш Сонгинохайрхан дүүргийнхээ 130 гаруй ахмадуудыг 10 өдрийн сэргээн засах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулаад байна. Тэгвэл энэ удаа дараагийн ээлж 300 ахмадыг үнэ төлбөргүй 10 өдрийн сэргээн засах үйлчилгээнд хамруулах болсоноо зарлаж байна.

 

Энэ ажил жил бүр үргэлжлэнэ. Аав, ээжийгээ, эмээ өвөөгөө бүртгүүлэхийг хүсвэл СХДүүргийн 19-р хороонд байрлах “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт хүрэлцэн ирж бүртгүүлээрэй. Мөн 99906162 Энхжаргал, 95731260 Мөнхцэцэг нарлуу холбогдоорой.

Эхний 300 ахмадыг бүртгэх болно. Ахмад буурлууд маань 10 өдөр дасгал, чийрэгжилт, сэргээн засах эмчилгээнд хамрагдаж эрүүл сайхан хоол цайтай цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх болно. ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ШҮҮ

Сонгууль бол 117-р асуудал шүү. Сонгуультай сонгуульгүй би түмний төлөөх үйлсээ хийсээр бас хэлсэнээ хэрэгжүүлсээр ирсэн. Энэ ажил 8 сараас эхлээд явж л байгаа. Жил бүр ахмадууддаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үйлчилсээр л байх болноо” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!