Сонин хачин

Хадам ээж маань хөрөнгөө гэрийнхэндээ гэрээслэж үлдээсэн, харин надад зөвхөн шавар ваар л өгсөн. Тэгээд тэрнийг нь…

Ээж аавыг орхисны дараа би аавтайгаа хоёулахнаа өссөн. Хэдийгээр тэр гэр бүлээ тэжээхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч сайн муу олон зүйл байсан.

Аав маань ажилдаа явахад өвөө, эмээ маань намайг хардаг байсан бөгөөд аавыг байхгүй байхад би гэрийнхээ бүх ажлыг хийдэг байв. Өвөө, эмээ маань хөгшин, сул дорой байдгийг ойлгосон болохоор хэзээ ч гомдоллож байгаагүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд энэ нь тийм ч амар байгаагүй.

Би багаасаа л хүнд хэцүү үеийг туулж ирсэн гэр бүл маань ядуу байсан ч өөрт байгаа зүйлээ бусдын зүйлтэй харьцуулж байгаагүй. Манай гэр бүл толгой хорогдох гэртэй, идэх хоолтой л байсан.

Би насанд хүрээд нөхөртэйгээ гэр бүлтэйгээ хамт хадмындаа нүүж очсон. Тэр үед би хадам ээжтэйгээ уулзаж, өнөөг хүртэл миний мэдэрч чадаагүй жинхэнэ эхийн хайрыг мэдрэх ямар байдгийг анх мэдсэн юм.

Би түүнд маш их хайртай болж, жинхэнэ охин нь байх ямар байдаг бол хэмээх атаархлын мэдрэмжийг мэдэрдэг байсан. Манай хадам эгчийн нөхөр нас барсан тул ээжийнхээ гэрт нүүж ирээд бидэнтэй хамт амьдардаг байлаа.

 

Хадам ээжийн бие муудаж, эрүүл мэнд муудаж эхлэх хүртэл бүх зүйл сайхан байсан бөгөөд тэр ямар нэгэн зүйл болохоос өмнө гэрээслэл гаргахаар шийджээ. Түүнийг энэ хорвоогоос явах цаг дэндүү эрт байсан ч бид тусалж чадсангүй.

Түүний бичсэн гэрээслэлд түүний өмч хөрөнгө, мөнгийг 3 хэсэгт хувааж, хүүхдүүдэд нь тэгш хуваарилахаар заасан байна.

Би түүний мөнгө, эд хөрөнгийг тоодоггүй байсан ч энэ шавар савыг хувиарласан нь намайг цочирдуулсан юм.

Түүнээс хойш 5 жил өнгөрч, цэвэрлэгээ хийж байхдаа санамсаргүйгээр надад өгсөн савыг нь унагаж хагалахад гайхалтай зүйл болж миний нэр дээрх жижиг дансны дэвтэрт “Би үүнийг чамд зориулж нээсэн юм, энэ тийм ч их биш ч тус болно гэж найдаж байна” гэсэн бичээстэй байсан бөгөөд талийгаач ээжийн минь гарын үсэгтэй байлаа.

 

Тэр бусад хүүхдүүддээ атаархахыг хүсээгүй тул нууцаар надад зориулж мөнгөө гэрээсэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!