УОК-с хөл xoрио тогтоохгүй, дараах хэдэн зохицуулалт хийнэ гэв

ДЭЛХИЙ НИЙТЭЭР ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД ДАСАН ЗОХИЦОХ ШИЙДВЭР ГАРГАСАН УЧИР ХӨЛ XOPИXГҮЙ
Шадар сайд С.Амарсайхан:
Сургууль, цэцэрлэгийн хичээл танхимаар орж байгаа энэ үед томуугийн халдварын тархалт ихэссэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Цар тахлын нөхцөл вирус мутацид орсноор улам хүндэрч байна. Эрдэмтэн, судлаачид ч хөл хо рионоос илүү дасан зохицож амьдрах нь чухал хэмээсэн.
Аливаа хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдлыг онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. Үүнээс гадна хил гаалийн асуудалтай холбоотой Алтанбулаг болон боомтуудаар орж ирэх ачаа барааны асуудалд анхаарах, халдварын нөхцөлд хэ рэгжиж байгаа хууль, журмын талаар хэд хэдэн зохицуулалтыг хийсэн.
Хөл хо рио тогтоох талаар иргэд олноор асууж байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзаж дархлаажуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж, хөл хо рио тогтоохгүй байхаар зохицуулалт хийхээр болсон.
Улсын онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын нөхцөл байдал, ор дэлгэх нөөц боломжийн талаар танилцуулжээ.
МОНГОЛ ХАМГИЙН БАГА НА С БА РАЛТТАЙ ОРНУУДААС 9-Д ЖАГСЧ БАЙНА
Мөн тус хуралдаанаар гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалт бусад зохицуулалт хэлэлцсэн аж. Аравдугаар сарын 1-нээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах талаар Эрүүл мэндийн яамнаас санал гаргасан. Энэ талаарх эцсийн шийдвэрийг мөн өнөөдөр гаргах юм. Одоогийн байдлаар арваннэгдүгээр сарын 1-н хүртэл олон нийтийн арга хэмжээг цу цалсан гэдэг албан бус мэдээлэл байна.
Хуралдааны дараа 18:00 цагт мэдээлэл хийх юм.
news.mn