Мэдээ Мэдээлэл

Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй тул ТОГЛОЛТЫГ ЦУЦАЛЛАА

Монголын боксын холбоо өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр ДАШТ-ий 60 кг-ын жинд өрсөлдөх тамирчныг сонгох сорил тулааныг Орхон аймагт зохион байгуулахаар товлоод байсан ч тоглолт цуцлагдлаа.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, залуу тамирчин О.Тулга нар 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч Э.Цэндбаатар цагтаа багтан ирж, жингээ үзүүлсэнгүй.

О.Тулгын хувьд 59.9 кг-аар жиндээ оржээ.

Э.Цэндбаатарыг дүрмийн дагуу жингээ үзүүлээгүй тул тоглолтыг цуцалж, 60 кг-ын жинд О.Тулгыг ДАШТ-нд явуулах шийдвэр гаргах нь тодорхой болж байна.

Э.Цэндбаатарын утас нь холбогдохгүй, шалтгаанаа тайлбарлаагүй талаар сорил тэмцээний Ерөнхий шүүгч, Монголын боскын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан О.Батнасан хэллээ.

Сануулахад, Монголын боксын холбоо сахилга, хариуцлага алдсан асуудлаар Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцох эрхийг нь хассан ч түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч, энэхүү сорил тэмцээнийг зохион байгуулахаар болж, ялсан тамирчныг ДАШТ-д явуулах зохицуулалт хийгээд байсан юм.

Нэмэлт мэдээлэл: Э.Цэндбаатарын багш өчигдөр орой сорил тоглолтод оролцох боломжгүй болсноо Боксын холбооны ЕНБД-д мессежээр мэдэгджээ. Холбооны удирдлагын зүгээс энэ мэдээллийг нийтэд мэдээлэхээс түр татгалзан, тэднийг шийдвэрээ өөрчлөөд, ирэх байх хэмээн жин үзэх хүртэл хүлээжээ. Ингээд жин үзэх цаг хаагдаж, Э.Цэндбаатар ирээгүй тул Орхон аймагт ажиллаж байгаа Боксын холбооны багийнханд мессеж ирсэн талаарх мэдээллийг хүргэсэн байна.

Сорил тулааны ринг засах, бэлтгэл ажил хангах, эмчийн үзлэгт бэлтгэх, тоглолт шүүх зэрэг арын албанд 50 орчим хүн дайчлагдан, Орхон аймагт очиж ажиллажээ.

Эх сурвалж: zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!