Улс Төр

Ц.Даваадорж: Ерөнхий сайд хэт романтик байна

Статистик бодит байдлаас зөрүүтэй байгааг та юу гэж дүгнэж байна?
-Бодит тоон мэдээллийг статистик гаргах ёстой ч чадахгүй байна. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би хамгийн том мэдээлэлтэй хүн шүү” гэж эмч нар суулт зарлах үед хэлж байсан. Гэтэл тэр их мэдээлэлтэй хүн зөв боловсруулалт хийж чадахгүй бол худлаа болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн мэргэжилгүй учраас дүгнэлт хийлгүй статистик үзүүлэлт, тоон мэдээлэлд шууд итгэж, алдаа гаргаад байна. Ийм зүйлүүдийг улс төрд гарч буй хүмүүс анзаарахгүй байгаа юм. Үүнд боловсролын түвшин нөлөөлж байна л гэж харж байна. Үнэхээр ямар боловсролтой хүн юм бол оо?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлыг хо хирол багатай давна гэсэн өөдрөг төсөөлөлтэй яваа?
-Залуу хүн болохоор хэт өөдрөг төсөөлөлтэй байж магадгүй. Хэтэрхий романтикаар сэтгэж, ийм байх ёстой гэх үзлээр төсөөлөөд байх шиг. Зарим талаараа гоё л байх. Гэхдээ хүмүүст адлагдах байх. Иргэдэд наалдахгүй зүйл ярьж, хөрсөн дээр буухгүй арга хэмжээ авахаар дэмжлэг улам муудна. Улс төрийн эрхийг барихдаа амласан амлалтууд нь биелэхгүй болохоор олон нийт шүүмжлэх нь ойлгомжтой. Гэвч шалтгааныг нь өөрөө боддоггүй нь хэлсэн үг, мэдэгдлүүдээс нь харагддаг. Аж ахуйн нэгжүүдээ нээе, дэмжинэ гэж ярьснаа удалгүй хо.рьж цагдаж эхэлж байгаа юм. Гэтэл төрийн арга хэмжээнүүд нөхцөл байдлыг илүү дордуулж байгаа нь л харагдаж байна.

Ийм я.лгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө сайн ойлгохгүй байх шиг. Эцсийн эцэст хүмүүсийн ахуй амьдрал дээшилнэ, улс орон хөгжинө гэдэг нь хэ рэглэгчийн худалдан авалт. Тухайн хэ рэглэгчийн худалдан авалт сайжрах тусам улс хөгжиж байгаагийн шинж. Одоогийн явуулж буй төрийн бодлого нь эсрэгээрээ төр сайн байвал улс сайн байна гэсэн чиглэл барьж байна. Энэ нь буруу. Төр бол хэ рэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний нэг л хэсэг. Төр эдийн засгаа буруу томъёолж байгаа нь улсын төсвийг аль болох нэмэгдүүлж, улсын мөнгөөр сайхан зүйл хийвэл хөгжинө гэж ойлгодог өнөөгийн бодлого маш буруу. Улсын мөнгө бол төрийн мөнгө биш. Иргэдээс цуглуулсан татварын мөнгийг зөв зарцуулах х эрэгтэй. Үүнийг яаж мэдэх вэ? Миний аж амьдрал дээшлэх ёстой. Гэтэл тийм биш. Харин төрийн захиргаанд ажилладаг улс төрийн албан тушаалтнуудын аж амьдрал сайжирч, хадгаламж нь нэмэгддэг.

Шатахууны хомсдол эдийн засагт доргилт өглөө. Энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлэх үү?
-Шатахуун бол эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, маш их нөлөөтэй. Үнийн өсөлтийг дагаад бүх зүйлийн үнэ нэмэгддэг. Тоглоомоор хэлбэл, шатахууны үнэ өсөхөд машины зогсоолын төлбөр хүртэл нэмэгдэж байна. Энэ мэтчилэн бүх зүйлд нөлөөлдөг учраас шатахууны хомсдол үүсэх, шатахууны үнэ өсөхөд эдийн засаг хэлбэлзэж байна. Шатахууны хомсдол үүссэн нь их зүйлийг өгүүллээ. Ялангуяа улсын эдийн засаг доргионтой болох нь гэдгийг санууллаа. Шатахуун тасалдсан шалтгааныг хэлж мэдэхгүй ч Засгийн газар, импортлогчид өөр өөр тайлбар хэлж байна билээ.

Эдийн засгийн байдлаас харвал, шатахууны үнийг хү.чээр барьсан нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж харж байна. Засгийн газар “шатахууны үнийг өсгөж болохгүй шүү” гэсэн да рамттай холбоотой. Үнийг хү.чээр барих тусам компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн доголдож эхэлнэ. Засгийн газар төр захиргааныхан шатахууны үнийг тогтмол барихгүй бол амлалт нь биелэхгүй болох талтай. Ялангуяа зөвшөөрөл өгдөг, эрх олгодог байгууллагууд давуу талаараа шахалт үзүүлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс шатахуун нь нэг л төрлийн бүтээгдэхүүн ч бусад бүх зүйлийн үнийг хэлбэлзүүлдэг эдийн засгийн хувьд их том нөлөөтэй байна.

Хэрэв дахин шатахууны хомсдол үүсвэл Монголын эдийн засаг давж гарч чадах болов уу?
-Хэрэв шатахууны хомсдол, үнийн өсөлт удаан үргэлжилбэл эдийн засаг царцана. Иймд эрсдэлийг урьдчилж хардаг Засгийн газар хэрэгтэй байна. Гэвч Засгийн газар хэтэрхий их зүйлийг төвлөрүүлж, өөрсдөө шийдвэр гаргах гэж зүтгэж байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлж байна. Бизнес эрхлэгчид зах зээл дээр өөрсдөө шийдвэр гаргавал эдийн засагт айхтар хэлбэлзэл гардаггүй болохыг бусад улсын жишээнээс харж болохоор. Эдийн засаг доргисон нөхцөл байдлыг Засгийн газар судалж, эрсдэлээс зайлуулж байх ёстой. Ийм бодлогоор ажиллах хэ рэгтэй.

Одоогийн нөхцөл байдлыг харахад, нэг зүйл өөрчлөгдөх бүрт төрийн мэдлийн компани байгуулъя. Үүгээр дамжуулан бүх зүйлийг тогтвортой байлгая гэдэг. Энэ нь асуудлаас зайлах арга зам биш. Хэчнээн их төрийн мэдлийн компани байгуулсан билээ, ихэнх нь алдагдалтай ажилладаг. Уг нь ашигтай ажиллах боломж бий. Гэтэл ашигтай ажиллаж чаддаггүй нь улс төрийн албан тушаалтнууд төрийн мэдлийн компаниудыг өөрийн юм шиг захиран зарцуулдаг. Арвилж хямгадах үзэл бодол эрх баригчдад төлөвшөөгүй нь харагдаж байгаа юм. Төрийнх л бол аль болох идэж уудаг, өөрөө баяжиж тансаглаж болно гэж ихэнх нь ойлгосон бололтой.

Ийм байдал эдийн засагт, хүмүүсийн ухамсарт муугаар нөлөөлж байна. Үүнд төрийн халамжийн бодлогууд ч нөлөөлж байна. Хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихлоо. Ажил хийгээд, өөрийнхөө орлогоор амьдардаг хүмүүс багасаад болохгүй нь. Энэ бол төр буруу менежмент явуулж байгаагийн л нэг илрэл. Ажил хийе, бүтээе гэсэн хүмүүсээ дэмждэггүй байдал ажиглагдаж байна.

news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!