Огт халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорино. Учир…

Иргэд цар тахлын эсрэг вакцины нэг, хоёр, гурав дахь тунг хийлгэсэн ч халдвар авч буй тухайгаа хэлж байна. Монгол эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины нэмэлт тун на с ба ралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн талаар танилцуулсан юм.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын есхөн хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Энэ тоог 30-50 хувьд хүргэвэл тархалт хоёр дахин буурах боломжтойг албаныхан онцлов. Тиймээс цар тахлын эсрэг дархлаажуулалтын үр нөлөө, нэмэлт тунг тойрсон асуудлаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач, доктор Э.ТЭМҮҮЛЭН:
-Бид ямар хэмжээний хүмүүс нийт хүн амыг төлөөлөх чадвартай байгааг тооцоолж, 35 мянга гаруй хүнд судалгаа хийж байна. Дархлаажуулалтын үр нөлөөний талаарх судалгааны эцсийн үр дүн гараагүй байна. Дунд шатны үр дүнгээс харахад, цар тахлын эсрэг вакцины үр нөлөө байгаа нь тогтоогдсон. Нэмэлт буюу сэргээх тунгийн талаар “Файзер” үйлдвэрлэгч компанийн хийсэн судалгаагаар 5-6 сарын дараа халдвараас хамгаалах чадвар нь буурсан үр дүн харагдсан. Үүнд дэлхийн олон эрдэмтэн санал зөрж буй.
Вакцины хоёр тунд хамрагдсан иргэд халдвар авч, эдгэсэн ч нэмэлт тун огт хийлгэхгүй гэсэн үг биш. Тэр хүн өвдсөн учраас биед нь эсрэг биет үүссэн гэсэн үг. Тиймээс хоёр дахь тундаа хамрагдаж, огт халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна. Нэн ялангуяа архаг хууч өвчтэй, ахмад настан хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатай.
Монгол эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны өгүүлэл хэвлэгдэж, нийтлэх ажил удаашралтай байгаа нь үнэн. Гэхдээ судалгаа, шинжилгээний ажил хэвлэгдтэлээ цаг хугацаа их шаарддаг. Хамгийн багадаа 1-2 жил болдог. Цаг тутамд цар тахлын шинэ мэдээлэл, статистик тоо шинэчлэгдэж байгаа учраас хэвлүүлэхээр дата нь хоцрогдох гэх мэт асуудал гарч байна.
news.mn