Зөвлөгөө

Ковидоор халдварласан эсэхээ амьсгалын давтамжаар мэдэх боломжтой

Коронавирусний шинэ хувилбаруудын халдварын шинж тэмдгүүд амьсгалын замын халдварт өвчнийхтэй төстэй ч амьсгалын давтамж уушгинд асуудал үүссэнийг илтгэдэг гэж ОХУ-ын дархвар судлаач Владимир Болибок “Спутник” радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Үнэрлэх чадвар алдагдах нь ковид-19 халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэгт тооцогддог байсан. Ийм зовуурь илэрсэн өвчтөнүүд тэр даруйд эмчид ханддаг байсан бол коронавирусний шинэ хувилбарууд гарч ирснээр үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдэг тэр бүр илрэхгүй болсон гэж эмч онцолжээ. Харин ханиах, өндөр халуурах нь амьсгалын замын халдварт өвчний үед ч илэрдэг тул онош тавихад хүндрэлтэй болжээ.

Тиймээс уушги гэмтсэнээ амьсгалын давтамжаар өөрөө тодорхойлох боломжтой гэж Болибок онцолжээ. Ковид-19 халдварын шинжилгээ өгөхөөс өмнө амьсгал давчдаж буй эсэхээ сайтар ажиглах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөж байна. Ойр ойрхон амьсгалж, цээж хэржгэнэх нь аюултай шинж тэмдэг аж. Хүнд зүйл өргөж, сэтгэл нь түгшээгүй бол хүний хэвийн амьсгалын давтамж минутад хорь орчим байдаг байна. Тайван, хэвийн үед үүнээс илүү тоогоор амьсгалж байгаа бол уушгинд асуудал үүссэнийг илтгэдэг тул эмчид хандах хэрэгтэй гэж Владимир Болибок тайлбарлажээ.

Зөв амьсгалах нь таны амьдралыг ч өөрчлөх хүчтэй

Таны амьсгал таны биеийг бүхэлд нь баллах хүчтэй гэдгийг та мэдэх үү? Хэрвээ та энэ талаар зөв ойлголтгүй байдаг бол нойр, хоол боловсрох систем, зүрх, булчин, мэдрэлийн тогтолцоо, ааш авир, тэр ч байтугай шүд, нүүр, эрүүний бүтэц хэлбэрээ хүртэл баллах аюултай. Тэгвэл ямар амьсгал буруу ямар амьсгалыг зөв гэж нэрлэх талаар одоо ярилцья. Буруу амьсгал Таны буруу амьсгалах дадал таныг хүүхэд байхаас тань эхлэлтэй.

Жишээ нь та сургуульд ороод бөгтийж буруу сууж эхэлдэг. Буруу сууснаар таны амьсгал ч буруу болж эхэлдэг. Өсвөр насанд охид биеийн галбиртаа анхаармагцаа гэдсээрээ янз бүрийн зүйл ороож, галбиржуулагч бүс зүүж, гэдсээ татаж явж сурдаг. Энэ нь мөн л буруу амьсгалах эхлэл болдог. Эмч нар хүртэл бидний цээжинд чагнуур байрлуулаад гүнзгий амьсгал гэж хэлдэг учраас бид цээжнээсээ буруу амьсгалж эхэлдэг.

Энэ болгон нэмэн нэмэгдсээр та 20 нас хүрэхдээ буруу амьсгалдаг нэгэн болсон байдаг. Тэгвэл яаж зөв амьсгалах вэ Та дөнгөж төрсөн хүүхдийг ажиглаад үзээрэй. Эсвэл хүнээс бусад амьтдыг буюу гэрийнхээ нохойг, муурыг, загасыг ч ажиглаад үзэж болно. Тэд хэрхэн амьсгалж байна, гэдэс нь хөдөлж байна уу. Яг тийм, гэдэс нь төмбийж, буцаад хэлбэртээ орж байгаа биз. Энэ чинь л хамгийн зөв амьсгал шүү дээ. Танд энэ янзаар амьсгалах эхэндээ хэцүү санагдаж болох юм гэхдээ та тууштайгаар энэ янзаар амьсгалаарай.

Буруу амьсгалж байвал:

  • Мөр хөдөлдөг
  • Ам нээллтэй байдаг
  • Гэдэс хөдөлдөггүй

Буруу амьсгалснаар гарах сөрөг үр дагавар

Мэдрэлийн тогтолцоо – Та амьсгаагаа түгжээд 5 минут ч амьд байж чадахгүй гэдгээ мэдэх байх. Амьсгал бол таны бензин, амьсгал таныг тэнцэвртэй байхад тогтуун байхад хамгийн том үүрэг гүйцэгэгч. Тиймээс та буруу амьсгалдаг бол мэдрэлээрээ үргэлж тоглож байдаг гэхэд буруудахгүй.

Амьсгалын зам нарийсдаг – Танд зөвөөр амьсгалах хэцүү санагдаж байвал та удаан хугацаанд буруу амьсгалснаар амьсгалын зам чинь нарийссан байх магадлалтай. Буруу амьсгал богино хугацаанд олон давтагддаг учраас бие тань амархан ядардаг.

Судас нарийсдаг – Буруу амьсгалснаар судас нарийсдаг бөгөөд нь энэ нь даралт ихсэх зүрх ачааллах шалтгаан болдог.

Энерги бага ялгарна – Та гэдсээ оролцуулахгүй зөвхөн цээжээрээ буруу амьсгалснаар эсэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр очдоггүй. Ингэснээр таны бие гамшгаас өөрөө хамгаалж энергийг шатаах нь багасдаг. Турахыг хүсэж байвал амьсгалаасаа эхлэх хэрэгтэй байгаа биз.

Зөв амьсгалж сурах нь танаас юу ч шаардахгүй, хамгийн сайн хийж сурах ёстой зүйлсийн нэг мөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!