Сэтгүүлч Алтантүрүү: Аав нь чиний төлөө суга байж чадна охин үр минь

Танайд хоноё нэвтрүүлгээрээ Монголын ард олны сэтгэлд үлдэж, телевизийн салбарт мөрөө тамгалж чадсан сэтгүүлч Алтантүрүү өдгөө өөрийн төрөлх салбараас холхон нам жим амьдарч байна. Тэрээр өдгөө нас бие хүрч буй том охинтой юм байна. Түүнийгээ ихэд нууцалдаг бөгөөд ил гаргахыг ч хүсдэггүй бололтой.
Алтантүрүү охинтойгоо авхуулсан зургаа фэйсбүүктээ хийж, аав нь чиний төлөө суга байж чадна. Охин минь, аниа минь, айхтар амьдрал минь хэмээн бичиж олон жил нуусан охин үрийнхээ зургийг дэлгэлээ.
25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтлөөд олонд танигдаж улмаар “Алтан шонхор”-ын эзэн болж явсан сэтгүүлч Г.Алтантүрүү нэг хэсэг “оддын өвчин”-өөр өвчлөхийн зэрэгцээ нэртэйгээ ижилхэн сархадтай нэлээдгүй нөхөрлөж байгаад нэвтрүүлэг хөтлөх эрхээ хасуулсан,
2008 оны УИХ-ын сонгуулиар их хэмжээний мөнгө “идэж, уусан” гэх мэтээр хэвлэлээр бичигдэж байв. Түүнчлэн, Говь-Алтай аймгийн “Мянгат малчин”-ы хүргэн болж, үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл ч байсан. Иймд сүүлийн үед “усанд хаясан” чулуу шиг сураг алдраад байсан түүнтэй холбогдож хаана, юу хийж яваа талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Мэдээ.мн сайтаас ярьж байна. Таны тухай хэвлэлээр “архинд орж, аниа нартай найзалдаг” болжээ гэх мэдээлэл тархаж эхэлжээ. Ер нь хаана, юу хийж байна даа?
-Сайн байцгаана уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Харин цахим сайтуудаар миний тухай жаахан тиймэрхүү мэдээлэл цацагдаж байгааг анзаарсан. Тэдний мэдээлж буйгаар би чинь лүү архичин болцон юм биш үү. Уг нь амьдрах гээд зүтгэж яваа жирийн сэтгүүлч шүү дээ. Сүүлийн үед хувийн амьдралаа цэгцлэхийн хажуугаар шинээр нэг нэвтрүүлэг хийх гээд ажиллаж байна.