Нийгэм

“Харанхуй шөнөөр хатгаатай хүүхдүүдээ тэврээд хөөгдлөө дөө”

Энэ постноос ковидын нөхцөл байдал, эмнэлгүүдийн ачаалал, хүн ёсны харилцаа, хүн чанарын хүйтэн хандлага…бүгд харагдана. Өөрөө хүнд хатгаатай, хүүхдүүд нь бас хатгаатай нэгэн ээжийн үнэн бодит байдал…ийм байдалд орж, ковидод дээрэлхүүлж байгаа айл олон бий, ард түмний амьдрал арзгар байна, даваад гарна гэсэн давагдашгүй итгэл дээр л энэ цаг үе тогтож байна…

Duya Dulamsuren: Харанхуй шөнөөр хатгаатай хүүхдүүдээ тэврээд хөөгдлөө дөө.

 

Хэзээ нэг өдөр ийм пост оруулна гэж бодож явсангүй, бичвэл асгарчих гээд жаахан тайвширч байгаад сийрүүлэв Харанхуй шөнө улаан бүсээс хатгаатай коронатай хүүхдүүдээ тэврээд ганцхан хоноод гарч явна, сэтгэлд гомдлын нулимс, зүрхэнд харууслын дуун үерлээд халгичих гээд байна .Даварсан корона ч оодорч, дагаад хэсэг бусаг ч оодорч, гэхдээ цагаан халаатай эмч хүн гэж бодохоор нэг л итгэмээргүй…

Цаанаасаа л нулимс урсаад байх юм
Гэр бүлээрээ короно тусаад хэрхэн шаналж байгаагаа хальт оруулж байсан болохоор бүгд л мэдэх байх. Өчигдөрхөн ихрүүдтэйгээ Эх нялхасын Улаан бүс гэгчид хэвтсэнийг ч мэднэ. Ихрүүдийн нэг Маргад маань бие нь сулбайж халуураад, уйлагнаад байхаар нь дүүргийн эмнэлэгт цээжний зургийг нь авахуулсан юм. Хатгаатай гэсэн хариу гарлаа. Нялх үрс нь коронатай тэгээд хатгаатай гэхээр ямар ч эх хүн сэтгэл зовохгүй байж чадахгүй шүү дээ.

Өрхийн эмч дээрээ очив, өөр бас хэд хэдэн эмчээс зөвөлгөө авав. Бүгд л шууд яаралтай хэвтсэн дээр гэж байна. Учир нь хүүхэд амархан хүндэрдэг, тэр тусмаа ковдын хатгаа шүү дээ. Өрхийн эмч хатгаа болсон, жирэмсэн, өндөр настай суурь өвчтэй хүмүүс шууд хэвтэж байгаа гэнэ. Нөгөө ихрээ ч гэсэн хүндрэхээс нь өмнө хамт хурдан эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөв. Айж сандарсан хүн өрхийн эмчдээ хэлж, рентген зургаа үзүүлж УОК-оос Эх нялхас руу ор захиалсан мэдээлэл явуулж орой нь хоёрыгоо тэврээд төмөр хаалга, төмөр түгжээтэй улаан бүсэд нь хэвтлээ.

Аав нь нэгийг нь сахиж болох ч гэрт бас хоёр коронатай хүүхдүүд минь сэтгэлд уяагдаад үлдсэн Гэсэн ч эртхэн эмнэлэг бараадсандаа битүүхэн баяртай тэгээд ЭХЭМҮТ Би Эх нялхасын эмнэлэгт эмч нарт нь дэндүү их хайртай, дэндүү их элэгтэй хүн. Би энд олон хүүхдээ ачтай эмч нараар эмчлүүлж охидоо төрүүлж миний амьдралтай салшгүй холбоотой хувь ерөөлтэй гэж шүтэж сүсэглэж ирсэн. Өнөөдөр чухам яагаад байгаа учир нь үл олдох эмчээс бусад, азаар ийм эмчтэй таарч байсангүй.

Эх нялхасын хүлээн авах цээжний зургаа авахуулж амжаагүй нөгөө ихэр Маралаа болон ээж намайг рентгенд уушигаа харуулах хэрэгтэй гэлээ харууллаа. Бодож байсан өөрөөр эргэв. Би хүндэвтэр хатгаатай гэнэ

Эмнэлэг бараадсан нь болж шүү тэгээгүй бол өөрийгөө хатгаа нь хүндэрч байгааг мэдэхгүй хүүхдүүд минь гэж гүйсээр яваад балрах байж. Дахиад л энэ буянтай газар ирсэндээ олзуурхав ашгүй дээ ээжийг нь хамт эмчилнэ гэсэн сайхан мэдээтэй өмнө нь ч ээж нь коронатай хатгаатай бол хамт эмчлэгдэж байгаа гэж сонсож байсан. Итгэл найдвар төрнө. Хэвтсэн оройноо коронагийн тусгай тасгийн эрэгтэй эмч Мандуул хүүхдүүдэд тариа бичиж, сэтгэл жаахан уужрав. Маргааш ээлж солигдоно. Дараагийн ээлжийн эмч эмчилгээгээ бичнэ гээд аспирин тэргүүтэй эм гэж бичиж өгөв. Өглөө нь өөр ээлжийн эмч бүсгүй ирлээ.

mongolcomment.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!