НийгэмШар Мэдээ

Positive Mongolians Дөлгөөн: “Төвшөөгийн эхнэр болон 2 ихэр хүүхдүүдийн талаар анх удаа ам нээлээ”

Positive Mongolia Төвшөө, Дөлгөөн нар дахин амьдрал зохиож аз жаргалтай амьдарч байгаа гэр бүл юм. Дөлгөөний өмнөх нөхөр дахин гэрлэсэн Мөнхүүш хүүтэйгээ уулзаж тэд эв найртайгаар хүүхдээ өсгөж, эцэг эхийн үүргээ гүйцэтэгэдэг. Харин Төвшөөгийн өмнөх эхнэр болоод хүүхдүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл хийдэггүй байсан.

Дөлгөөний ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ подкастад орохдоо яррьсанаар бол Төвшөөгийн өмнөх эхнэр Америк улсад аж төрдөг бөгөөд дахин гэрлэсэн гэнэ. Тэд дундаасаа хоёр ихэр охидтой бөгөөд Төвшөө охидтойгоо уулзахыг хүсдэг эхнэр нь зөвшөөрөлгүй уулзуулдаггүй гэнэ. Төвшөө Дөлгөөн нар шведэд амьдарч ажиллаж байхдаа Дагина хэмээх хөөрхөн охинтой болсон ба одоогоор Монгол эх орондоо аж төрж байна.

“Positive Mongolians” төслийг санаачлагч гэдгээр нь олон залуусын эчнээ таних Э.Дөлгөөн хоёр хүүхдийн ээж. Тэрээр анхны амьдралаа хүүгээ 20 настайдаа төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ аавтай удаан хамт амьдраагүй. Швэд явахаасаа өмнө одоогийн нөхөр Д.Түвшинбаяртай танилцаж үерхэснээ нуудаггүй. Э.Дөлгөөн эх орондоо ирсэн даруйдаа хүүгээ өөр дээрээ авч өсгөсөн гэнэ.

Дөлгөөн: Би 1-р ангидаа маш тааруу сурдаг байлаа. Гол зүйл нь даалгавар хийлгэх хүн байсангүй. Миний үед нийгэм ороо бусгаа болж ээж аав минь ажлынхаа хажуугаар биднийг тэжээх мөнгөтэй залгахын тулд янз янзын л наймаа хийж байсан үе таарсан. Дээрээс нь аав маань хүндээр өвдөж, байнгын эмнэлэгт хэвтэх болсоор эгч нар өөрсдөө хичээл, гэрийн ажилд дарагдаад завгүй. Ганц өдрийн эмчилгээний төлбөр нь их өндөр байсан тул ээж гэрт бараг үзэгдэхгүй ажиллана. Энэ байдлаар нилээд хэдэн жил үргэлжилсээр, нэг мэдэхэд би бүүр дундаас доогуур сурдаг сурагч амьдралдаа дасчихсан байлаа. Удалгүй аав өөд болсноор бидний амьдрал 13-р хорооллоос Дарь Эхрүү нүүж огцом хэцүүдсэн юм.

Ээж маань юун бидэнд анхаарал тавих манатай. Сэтгэлийн зовлон, мөнгө төгрөгний зовлон, бидний ирээдүйг бодох зовлон гээд царай зүс алдчихсан ажлаасаа гэртээ ядраад ирдэг байлаа. Өдөр хоногоо арай гэж хоолтой ундтай болгох гэж ээж минь хийхгүй ажилгүй. Тэглээ ч 4 охидын зардал их сургууль гэдэг тун хүнд. Тиймээс ээж минь 4 охидоо их дээд сургуульд оруулахаар намайг 7-р ангид байхад гадаад орныг зорьсон юм. Ингээд миний амьдрал ээжгүй аавгүй өөрөө толгой мэдэж өсөх тавиланд оров. Багш нар үргэлж загнана. Эгч нарыгаа хар чи! Чам шиг байгаагүй гэж ирээд л загнаж гарна. Би хичээгээд суугаад ч ер дээрдэхгүй. Би чинь хар багаасаа л биеэ дааж л дээ хөөрхий. Эгч минь гэр бүл хүүхдээсээ жоохон илүү гарсан цагтаа надад анхаарал тавина. Бусдаар бол би том толгойлж бүгдийг өөрөө шийддэг болов.

Ямар сайндаа л үсэглэлийн баяраар надад ноогдох үсэг олдохгүй ТАСЛАЛ тэмдэг болж байхгүй юу! Би гэж зөнгөр тэнэмэл хүүхэд гадаа байнга тоглоостой. Граш дээгүүр доогуур үсэрч харайж, сайртсан хар гараараа газар ухаж бөглөө цуглуулсан шиг өдрийг өнгөрөөдөг байв. Өглөө гараад, орой цонхоор ээж эгч орилох дуунаар л орно уу гэхээс ордоггүй халтар охин байлаа. Үүний дараа хэрэндээ л чармайсаар 6 билүү 7-р ангидаа анх удаа физикийн олимпиадад орж байв. Тэрэндээ итгэж өгөхгүй баярлаад л. Хичээл хийх урам ороод л чухам аа чухам. Гэсэн ч хүний үг сонсдоггүй зөрүүдийн зөрүүд нэгэн болж хувирав. Өөрөө л бүгдийг хийх гэдэг. Хүн надад зааж тушаахыг тэвчдэггүй сул талтай нэгэн боллоо.

Өөрөө бүгдийг бие дааж шийдээд сурчихсан болохоор бусдын зааварчилгааг хэр барагтаа авдаггүй зөрүүд Дөлгөөн. Үүгээрээ их ч буруутгагдаж ч явлаа. Зөвдөж ч явлаа. Цаг хугацаа урсаад ээж болж эмзэг уян болж арай дээрдсэн ч, уг суурь нь л хүнээр заалгах тун дургүй хэвээр байв… 10 жилдээ онц сурсан байсан бол гэж өөрийгөө байнга буруутгадаг байсан маань олон зүйлээс хойш татдаг байлаа. За одоо харин арай өөрөө…. Би нь өөрийнхөө уг суурийг ойлгож тунгааж учир жанцангаа мэддэг болжээ.

Яагаад би ийм өөр юм бэ энэ гэр дотроо?? Учраа тунгаачихаар, арга нь олддог шиг би өөрийгөө бас ойлгоод өөрийгөө өөрчлөх гээд хичээдэг боллоо. Кккк Энэ бол миний туулсан амьдрал. Үүнийг маань ойлгоод хань минь заримдаа намайг тэвчдэг байх. Яг л над шиг хүн бүрт өөр өөр түүхүүд, туулсан зам мөр байдаг гэдгийг бодолцоод, бусдыг яаран дүгнэлгүй яагаад энэ хүн бусдаас өөр юм бол гэдгийг бодож байх хэрэгтэй юм билээ. Зөвхөн зан ааш ч бус эд эрхтэн харагдах байдал хүртэл ямар нэг түүхэнд холбогдоостой. Хөгжлийн эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй нэгэн, хурц ааштай нэгэн гээд бусдаас өөр хүн бүрт л түүх бий. Тиймээс бие биеэ өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндэлж харьцаж байгаарай. Тэгэх тусам нь эмтэрсэн зүрх нээгдэж танд онгойдог юм шүү

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!