Б.Баярмаа: Хамтрагчдаа хэт их шаардлага тавих нь гэр бүлд хагарал үүсгэдэг

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ариунбаатарын үзэсгэлэнт гэргий гэдгээрээ олны анхаарлыг татдаг жүжигчин Баярмаа нь сүүлийн үед өөрийн цахим хуудас дээрээ ихээхэн идэвхтэй болоод байгаа бөгөөд нэгэн бичлэг дээрээ тэрээр
“Зарим хүмүүс хэт их шаардлага тавьдаг. Би тэгдэггүй. Жишээлбэл хамгийн ойр дотны хүн нөхөртөө чи ийм байх ёстой гэдэг.” Ийм шаардлага тавьсанаас болж гэр бүлийн хүмүүсийн хооронд хагарал үүсч бие биенээ давах гэсэн хэрүүл гардаг юм шиг санагддаг. Би тийм их шаардлага тавьдаггүй. Бид хоёр залуу байна. Яагаад ийм залуу байж бие биенээ шахаж шаардаад байдагийг би ойлгодоггүй.
Ерөнхийдөө манай найзууд чи их тайван хүн гэдэг. Хүн гэр бүл зохиогоол явахаар зөвхөн өөрийнхөө өнцгөөс боддог болчихдог юм билээ. Би ийм байна гэж хэлэхээ больдог.
Тэгэхээр бусдыг сайн ойлгодог болчихдог. Бусдыг ойлгохоор тэр хүмүүс намайг эргээд ойлгох жишээтэй.
Тиймээс өдөр тутмын амьдралдаа энгийн аз жаргалтай өнгөрөөхийг хүсдэг.
Мэдээж асуудалгүй амьдрал гэж юу байхав. Тэр болгон дээр аль болох тайван хандахыг хичээдэг.Тэгвэл миний амьдрал ч стрессгүй сайхан байх юм шиг санагддаг. Би энгийн нэг эмэгтэй гэжээ.