Мэдээ Мэдээлэл

Б.Эрдэнэтуяа: Хосгүй сайхан хэлээрээ хараал хэлэхээ больчихвол, Хоосон ядууг дуудаж юмгүй гэхээ больчихвол

БОЛЬЧИХВОЛ…..
Хоёр хүний хооронд үг хаяхаа больчихвол Хос хоёрын сэтгэлд хов нэмэхээ больчихвол

Хорол тоонот өргөөндөө хэрүүл хийхээ больчихвол Хослон жаргахын буяндаа сэв суулгахаа больчихвол,
Хоол хүнс ундандаа хор хутгахаа больчихвол Хот суурин газартаа хог овоолохоо больчихвол

Хосгүй сайхан хэлээрээ хараал хэлэхээ больчихвол Хоосон ядууг дуудаж юмгүй гэхээ больчихвол,
Хонгор үрсийнхээ ухааныг утсанд хүлэхээ больчихволХовдол зүрхнийхээ зөнг хоолтойгоо идэхээ больчихвол Хойч үеийхээ ирээдүйг мөнгөөр мөхөөхөө больчихвол Хоосон буцдаг хорвоод шуналтаж үхэлдэхээ больчихвол, Хувь сайхан заяагаа худалтай сүлэхээ больчихвол Хулан тахийн удмаа худалдаж зовоохоо больчихвол Хуудуутай бүхний өмнө хулчийж суухаа больчихвол

Хуу ль цаа зын өмнө мөнгө дэвсэхээ больчихвол, Хун цагаан сэтгэлээ нүгэлээр будахаа больчихвол Хүн гэгээн оршихуйгаа амьтнаас дордуулахаа больчихвол Хүүхэн шуухантай гүйлдэж үрсээ золихоо больчихвол
Хүсэл шуналдаа ороогдож ороолон болохоо больчихвол, Хөрст сайхан газраа ухаж төнхөхөө больчихвол Хөх манхан хайрхаддаа сархад өргөхөө больчихвол

Хөрслөг сайхан залуусаа харьд цөлөхөө больчихвол Хөдөлмөрч олон түмнээсээ хумсалж шулахаа больчихвол, Хүн бүхэн дор дороо нэг хичээчихвэл Хүсэл зорилгоо нэгтгээд нэг зүтгэчихвэл Хүүхэд үрсээ бодоод нэг сэрчихвэл Хүн сүнсээ чагнаад нэг ухаарчихвал, Хөх Монгол минь нэг өндийх л байхдаа Хөгөө олоод нэг дэвжих л байхдаа Хэнд ч дарлуулахгүй нэг дэлгэрэх л байхдаа Хэмдээ ороод нэг тэгшрэх л байхдаа Б.Эрдэнэтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!